Бидний заавал хийж үзэх ёстой зарим зүйлс юу вэ?
Амьдрал маш богинохоон. Зарим нь хэзээ ч үхэхгүй мэт амьдарч байхад зарим нь хэзээ ч амьдарч байгаагүй мэт салхи адил хийсэн оддог. Өглөө ямар ч байсан орноосоо босож, юу хийх, хаашаа явах нь заримд нь тодорхой, заримд нь тодорхой бус, за ямар ч байсан өглөөний цайгаа ууя гээд цайлна. Тэгж байтал ажилдаа явах цаг болно. Ажил овоорсон гэж яана. Дотроо энэ ажил ямар утга учиртай юм бэ гэж бодно. Би өөрөө хийхийг хүсэж байна уу? Эсвэл бусдын л адил эргүүлгэн дотор явна уу? гэж бодно. Зүгээр л ажлаа хийх ёстой гэж бас бодно.
Гүй ээ энэ чинь саяхан л 2019 он байсан одоо 2022 он. Он, цаг хугацаа ямар хурдан өнгөрдөг юм бэ? 3, 4 жил хурдан өнгөрчээ. Хүн ер нь яг хийх ёстой, хийж үзэх зүйлсээ хийж үзэж чаддаг болов уу? гэх бодол орж ирнэ. Үүнээс улбаалаад гэрээ цэвэрлэх ёстой, хүнсээ авах ёстой, тэр төслийг ч хийж дуусгах ёстой, тэр ч ажлыг амжуулах ёстой гээд түм буман бодол эргэлдэнэ. Бидний өдөр тутмын амьдрал ихэнхдээ иймэрхүү л өнгөрч байна.
Гэхдээ хамгийн чухал нь бидэнд зүрх цохилох шалтгаан үргэлж л байдаг. Хүн бүрийн хүсэл сонирхол, хийж бүтээж буй ажил хөдөлмөр өөр хэдий ч хүн бүрийн заавал хийж үзэх ёстой олон арван зүйлс байдгаас би хэдхээнийг л хүргэж байна. Зарим нь мэддэг байж болох ч хэрэгжүүлээгүй зүйлс байгаа гэж бодож байнаа. Үүнд:
- Аялалд явах
- Эрүүл зөв хооллох
- Дасгал хөдөлгөөн хийх
- Бусад хүн юу гэж бодох бол гэсэн бодлоосоо ангижрах
- Илүү их инээх
- Англи хэл сурах, чадвал түүнээс гадна өөр хэл ч сурах
- Дурлах
- Таныг бухимдуулдаг зүйлс, хүмүүсээс хол байх
- Таныг хайрладаг хүмүүстээ илүү цаг зав гаргах
- Хийх дургүй зүйлсээ хийхгүй орхих
- Хуримтлал үүсгэх
- Хувь хүний хөгжилдөө илүү анхаарах
- Муу зуршлаасаа салах
- “Үгүй” гэж хэлж чаддаг байх.
Амьдрал богинохоон. Бид хэрэгтэй хэрэггүй зүйлст хайран цаг үрдгээ мэддэг ч өөрөө өөртөө өгсөн амлалтандаа хүрсэн эсэхээ төдийлөн мэддэггүй. Тиймээс одооноос эдгээрийг хийгээд үзвэл ямар вэ?