Бид эерэг байж чаддаг уу?

GaakiGaaki
4 min readMar 29, 2023

--

Эерэг хандлагатай байх нь баяр баясгалантай, аз жаргалтай амьдрах эсвэл сэтгэл гутарсан, зовлон зүдгүүртэй амьдрах ялгааны утгыг илэрхийлж чадна. Таны хандлага бодит нөхцөл байдлыг үл харгалзан таны амьдралдаа ямар дурсамж үлдээх гэж байгааг тань тодорхойлдог.

Бид эерэг хандлагыг бий болгохын ач холбогдол, түүнчлэн эерэг хандлагуудыг хэрхэн бий болгох талаар мэддэг боловч төдийлөн хэрэгжүүлдэггүй гэхэд болно. Бодит нөхцөл байдлыг даван туулахад үнэхээр хэцүү ч байж болно. Жишээ нь: Яг адилхан амьдралын туршлагатай хоёр хүний нэг нь үнэхээр амьдралыг хайрладаг байхад харин нөгөөх нь амьдралыг үзэн яддаг бол ямар ялгаа байх бол? Цаг үргэлж архи уудаг зэрлэг догшин авиртай эцэгтэй, нэгэн гэрт өссөн ах дүү хоёрын тухай нэгэн түүх байдаг шүү дээ. Хэрэв тэр хоёр архичин болж, амьдралыг үзэн яддаг байсан бол ямар ч сонирхолтой зүйл байхгүй байх болно. Харин тэр хоёрын нэг нь л архичин болсон байдаг. Тэрээр аавынхаа араас орсон байхад харин нөгөө нь эсрэгээрээ болж өссөн. Яагаад гэвэл тэр хүүхэд байхаасаа л аавыгаа асарч хайрлах сэтгэлгээг өөртөө суулгасан нь тэр л дээ. Учир нь тэр өөрийнхөө хүүхдүүдийг өөртэйгөө адил амьдрал туулуулахыг хүсээгүй байсанд гол учир байгаа юм. Тэгэхээр энэ хоёр эрийн амьдралын үр дүнд ямар ялгаа байна вэ?

Энэ асуултын хариулт нь:

Мэдээж эерэг хандлага. Гэхдээ амьдралаа эргүүлэхэд юу тохиолдохыг тодорхойлох биш амьдралаа тодорхойлохын тулд юу хийх тухай бид ойлгох болно. Эерэг хандлагатайгаар шийдвэрүүдээ гаргаж үйлдлүүдээ хийдэг бол тэдгээр шийдвэрүүдийн үр дүн нь янз бүр байж болно. Эсвэл сөрөг хандлагатай байсан бол бас нэг өөр байх байсан байх л даа. Хэрэв та үүнийг ойлгож чадвал өөрийнхөө амьдралыг хяналтандаа авах үндэс суурийг ойлгоход хялбар болно гэж би бодож байна. Та гадаад нөхцөл байдлууд эсвэл үйл явдлуудыг хянах боломжгүй боловч та өөрийнхөө үйлдэл болон тэдгээр нөхцөл байдалд юу хийхээ шийдэх нь бүхэлдээ таны гарт байдаг гэдгийг мартаж болохгүй.

Таны шийдвэрүүд таны хувь заяаг бүтээх боловч таны хандлага таны шийдвэрийг тодорхойлох болно гэдгийг битгий мартахад илүүдэхгүй биз ээ.

Тэгвэл хэрхэн эерэг хандлагатай байх вэ? гэж үү?

Хариулт нь:

Таны хийхийг хүсч байгаа эхний зүйл бол та өөрийн шийдвэр болон үйлдлээ хянаж, өөрийгөө олж харахыг хүсэх хэрэгтэй. Жишээ нь хөдөлгөөн багатай замаар явж байхад хэн нэгэн таныг шүргэсэн гэж бодъё. Та маш их уурлаж ч болно эсвэл та осолд орчихоогүйдээ баярлаж ч болно. Энэ хоёр шийдвэрүүд хоёр өөр үр дагаврыг

бий болгох болно. Та зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө явж байхдаа аливаа зүйлс таны хүссэнээр болж өгөхгүй ч байж болох юм. Тэгвэл та өөрийгөө азгүйд тооцох эсвэл эрч хүчтэйгээр цааш нь үргэлжлүүлэх эсэх нь таны л шийдэх хэрэг. Амьдралын тухай эерэг хандлагатай байх нь зорилгоо биелүүлэхэд чиглэсэн шийдвэрийг та, бид л гаргана гэсэн үг. Өмнөө зорилго тавьж, түүнд хүрэх нь тийм ч амар хялбар байдаггүйг бид мэдэж авсаан. Үнэндээ зорилгодоо хүрэхэд маш хэцүү байдаг. Тухайн зорилгодоо хүрч чадах эсэх нь таны хандлагаас маш их хамаарна. Харин одоо та өөрийн шийдвэрүүд болон, үйлдлүүдээ хэрхэн хянах, зөв хандлагатай байснаар хэрхэн зөв сонголт хийж болохыг мэдэж авлаа. Тэгвэл эерэг хандлагыг бий болгох хэдэн зүйлсийн талаар дурдая.

- Эерэг ном, сэтгүүл унш. Амьдралыг янз бүрийн өнцгөөр харахад туслах маш олон төрлийн эерэг номнууд бий. Мөн эерэг ишлэл, мэргэн үгс эсвэл эерэг хандлагын талаарх адио хөтөлбөрүүдийг ч сонсож болно. Түүнчлэн хандлагын талаар алдартай ном болох Норман Винсент Пилийн “Эерэг сэтгэлгээний хүч” номыг уншиж болно.

- Дараагийн хүчирхэг алхам бол өөрийгөө эерэг хүмүүсээр хүрээлүүл. Та хэнээр өөрийгөө хүрээлүүлнэ та тийм л хүн болдог. Энэ бол маш үнэн үг. Амьдралын талаар эерэг хандлагатай хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлснээр тэдний сэтгэлгээ таньд сайнаар нөлөөлөх болно. Тэд бусад ихэнх хүмүүсийн адил таныг доош нь хийхийн оронд таныг зорилгодоо хүрэхэд дэмжлэг үзүүлж ч болно. Та өөрийнхөө оюун санааг тасралтгүй эерэг зүйлсээр тэжээснээр та хүчирхэг, эерэг хандлагыг бий болгож чадах ба нэгэнт эерэг хандлагатай болж чадсан бол таны амьдрал гайхалтай болох болно. Тиймээс таныг доош хийсэн, өөрөөсөө доогуур гэж үнэлэсэн, танд атаархадаг, таны байгаад сэтгэл хандаггүй илүү ихийг шаарддаг хүмүүсээс зүгээр л зайгаа байрь.

Хандлагын төрлүүд:

Амьдрал дээр 100%, ганцхан талтай, туйлын зүйл гэж байдаггүй, бүх зүйл 2 болон түүнээс дээш талтай байдаг. Тэрхүү талуудын аль өнцгөөс харсан эсэхээс хамаарч өөр өөр хариулттай.

Жишээ нь: Нэг удаа та нэрт илтгэгчийн лекцэнд сууж байлаа. Гэтэл гэнэт хажуугийн суудал дээр тань нэгэн бүрзийсэн залуу ирээд суув. Түүнээс бензин сэнгэтэл үнэртэж байлаа. Эргэн тойрны хүмүүс гайхсан янзаар түүн рүү харж байв. Яг тэр үед та залуугийн тухай юу гэж бодох вэ?

Сөрөг бодол: Ямар арчаагvй юм бэ?, Хувцсаа сольж болоогvй юм байх даа, Олон нийтийн газар биеэ зөв авч явахад яадаг юм бэ!

Эерэг бодол: Сайхан жолооч залуу байна даа, Амьдралын идэвхитэй шинийг эрэлхийлэгч нэгэн байна., Лекцээс хоцрохгүй гэсэндээ хувцасаа сольж амжаагүй л юм байхдаа.

Хандлага гэдэг нь нөхцөл байдал болон бусад хүмүүсийг тааламжтай ба тааламжгүй аль нэг байдлаар үнэлэх үнэлэлт юм.

--

--

GaakiGaaki
GaakiGaaki

Written by GaakiGaaki

Би ном унших, түүнийхээ дагуу тэмдэглэл хөтлөх мөн хувь хүний хөгжилтэй холбоотой бичвэр бичих дуртай. Та бүхэн миний бичвэрүүдтэй цуг байгаарай. :)

No responses yet