Би карентиний үеэр юу хийж байгаа вэ?

GaakiGaaki
4 min readNov 18, 2020

--

Өдөр бүр ажилтай завгүй үедээ бид тэр бүр бодож төлөвлөсөн зүйлдээ цаг гаргаж чаддаггүй шүү дээ. Тэгвэл энэхүү хөл хорио бол бидэнд тохиож буй нэгэн боломж юм. Гэрт бүлтэйгээ цагийг хамт өнгөрөөх, аливаа зүйлсийг гүнзгийрүүлж судалж мэдэх , цаашид хийх ажлуудаа тайван төлөвлөх гээд хүн бүрийн хувьд өөр өөр байх нь ойлгомжтой. Хүн бүр адилхан ном уншаад, хоол хийгээд байхгүй ч гэсэн өөртэйгээ ярилцах цаг олдож байгаа гэж найдаж байна.

Миний хөл хорионы үеэрх өөрийн өдөр бүр хийж байгаа зүйлсээ та нартай хуваалцах болсондоо баяртай байна.

  1. “Medium”-д бичвэр бэлдэх: Долоо хоногт нэг удаа өөрийн хаягтаа бичвэр оруулахыг зорьдог ба тэрхүү бичвэрүүд маань бусдад хэрэгтэй, үр өгөөжөө өгсөн байгаасай гэж хүсдэг. Бичих бичвэрийн санаагаа олж дараа нь гарчгуудаа эхнээс нь өгөөд явдаг. Та нар маань ч гэсэн бичих сонирхолтой бол “Medium”-д хаяг нээж оролдоод үзээрэй.

2. Дасгал өдөр бүр хийх: Дасгал гэхээр нэг их хүндээр ойлгох хэрэггүй. Миний хувьд би өдөр бүр сунгалтын дасгал, хэвлийн дасгал хийж байгаа. Мэдээж дасгал хөдөлгөөнөө эрүүл зөв хооллолттой хослуулах нь маш сайн. Өдөр бүр тодорхой хэмжээгээр дасгал хийгээд л байдаг бахь байдгаараа идээд байвал ямар нэмэр байх билээ. Тиймээс эрүүл хооллох хэв маягт шилжсэн.

3. Ном унших: Бүх хүн л бараг ном уншиж байгаа гэхэд буруудахгүй байх. Миний хувьд би ном уншихыг эерэг дадал болгоод багагүй хугацаа өнгөрүүлж байна. Одоогийн байдлаар “Тавилан” роман 1–3 унших төлөвлөгөөтэй байгаа ба мэдээж уншсан номын тэмдэглэлээ мартаж болохгүй. Гол төлөв би Хувь хүний хөгжилтэй холбоотой ном унших дуртай ч энэхүү роман надад маш их таалагдсан.Удахгүй уншиж дуусгаад “Уншсан номын тэмдэглэл”-ээ “Medium”-дээ оруулах болно.

4. Хоол хийх: Өдөрт нэг удаа л би хоол хийж байгаа. Учир нь жингээ барихыг илүүд үзсэн хэрэг. Мэдээж олон сонирхолтой хоолны туршилт хийж болох ч би өдрийн цагаа өөр өөр зүйлд төлөвлөсөн учир аль болох таргалуулахгүй хирнээ шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэхийг зорьж байна.

5. Кино үзэх: Одоогийн байдлаар би “Start up” хэмээх Кореа сериал үзэж байгаа. Яг энэ цаг мөчид мөн Солонгост гарч байгаа энэхүү цуврал нь гарааны бизнес эрхлэхийг хүсэж буй хэн бүхэнд үзэхэд харамсахгүй кино юм шиг санагдсан. Ядаж киноноос ч гэсэн шинэ санаа, боломжуудыг олж харцгаая л даа.

6. Өдөр бүр 1–2 подкаст сонсох: Миний хувьд би Tedx-ийн илтгэлүүдийг сонсох дуртай. Сонссон илтгэл бүрээс хэрэгтэй гэсэн зүйлсээ тэмдэглэн авч, цааш нь лавшруулан судлах дуртай. Тиймээс та нар ч гэсэн өөрийн сонсох дуртай сэдвийн хүрээнд подкаст олж сонсох л үлдлээ.

7. Хэрэггүй юм хэрэггүй л байдаг: Гэртэйгээ танилцах ховорхон мөч. Энэ нь таны гэрт байгаа хэрэгтэй хэрэггүй эд зүйлсээ ангилан ялгаж, хаяхыг нь хаяж, бусдад хэрэгтэй зүйлсийг нь өгөх. Миний хувьд би номын тавиур, гал тогооны шургуулгуудаа янзалж цэвэрлэсэн. Бусдыг нь бол байнга хийдэг тул надад цаг үрэх ямар ч шаардлага байгаагүй юм. Тиймээс хийх юм олдохгүй байвал гэрийнхээ өнцөг булан бүрийг шалгаж, цэвэрлэж нэг өдрөө өнгөрүүлбэл ямар вэ?

8. Ингээд эцэст нь бусад зүйлс багтана: Миний хувьд би 2021 онд шинэ ном гаргахаар төлөвлөж байгаа ба түүнийхээ хүрээнд хийх ажлуудаа төлөвлөн хийж хэрэгжүүлж байна. Мөн дуртай дуугаа сонсох, хэдэн минут юу ч хийлгүй зүгээр хэвтэх ч бас сайхан шүү.

Карентиний өдрүүдээ үр бүтээлтэй, цаашид хийх ажлуудаа төлөвлөн өнгөрүүлээрэй. Амжилт.

--

--

GaakiGaaki
GaakiGaaki

Written by GaakiGaaki

Би ном унших, түүнийхээ дагуу тэмдэглэл хөтлөх мөн хувь хүний хөгжилтэй холбоотой бичвэр бичих дуртай. Та бүхэн миний бичвэрүүдтэй цуг байгаарай. :)

No responses yet