“Ичиго — Ичие” Хором мөч бүрийг амтлан, одоо цагтаа амьдрах япончуудын нууц. /Хэктор Гарсиа ба Францез Мираллэс/.

GaakiGaaki
2 min readDec 26, 2021

--

Та хором мөч бүрээ амтлан, одоо цагтаа амьдарч чаддаг уу? Яг энэ асуултыг би энэ номыг уншиж эхлэхээсээ өмнө өөрөөсөө асуусан юм. Хэдий хором мөч бүрээ амталж чаддаггүй ч одоо цагтаа амьдардаг нэгэн гэдгээ мэдэрсэн. Учир нь тодорхой хэмжээнд бараг л бүх хүн өнгөрсөн болон ирээдүйдээ санаа зовж, одоогийн байдалдаа сэтгэл дундуур байдаг гэхэд буруудахгүй л болов уу. Миний хувьд одоо цагтаа амьдардаг зүйл нь яг өнөөдөр болох зүйлдээ л төвлөрөхийг хичээдэг. Өнөөдөр болох зүйлдээ өөрийн хүч хөдөлмөр, оюун санаагаа зарцуулна гэсэн үг. Учир нь бидний яг одоо мэдэрч байгаа бүхэн дахин хэзээ ч тохиохгүй. Дараа нь дахин тэрхүү хийж байсан зүйлээ хийсэн ч анхны мэдэрч байсан тэрхүү мэдрэмжийг мэдэрч чадахгүй.

Тэгвэл энэхүү номонд бодол санааг сатааруулах зүйлсээр дүүрэн, хөнгөн зугаа, соёлын нөлөөнд хэт автсан бид хэн хэнээ сонсохоо больж, аливааг зөвхөн гаднах өнгө үзэмжээр нь дүгнэх болсон хэдий ч хүн бүрийн дотор аливаад анхаарлаа төвлөрүүлэх, бусадтай зохицон аж төрөх, амьдралыг хайрлах хаалгыг ахин нээх түлхүүр болох “Ичиго — Ичие” байж байдаг гэдгийг сонирхолтой аргаар илэрхийлсэн байна. Тэрхүү түлхүүрийг хэрхэн ашиглах нь биднээс л шалтгаална. “Ичиго — Ичие” бол амьдралын хором мөч бүхэн эргэн ирэхгүй, учрал бүхэн дахин давтагдашгүй цор ганц гэх үгээр илэрхийлэгдсэн юм.

“Ичиго — Ичие”-г бүрэн ухамсарласнаар амьдралын шинэхэн өглөө бүрийг үр хүүхэд, хайртай хүмүүстэйгээ өнгөрөөх хором мөч бүхэн хэмжээлшгүй үнэ цэнэтэй, анхаарал хандуулах зохистой чухал гэдгийг бид бүхэн ойлгох болно.

Энэхүү номонд дурдагдах “Ичиго — Ичие”-н 10 дүрмийг нэгтгэн, хураангуйлан хүргэвээс:

1. Онцгой мөчийг бүү хойшлуул,

2. Аливаа агшин амьдралд ганцхан удаа тохиох мэт амьдар,

3. Одоодоо амьдар,

4. Өмнө нь хийж үзээгүй зүйлээ хий,

5. Бясалгал хий,

6. Таван мэдрэхүйгээ ухамсартайгаар ашигла,

7. Санамсаргүй тохиолдлыг анзаар,

8. Байгаа зүйл чинь таалагдахгүй бол өөрийг бүтээ,

9. Бүхий л цугларалтыг үдэшлэг болго,

10. Онцгой мөчийг алдалгүй агнадаг анчин бай.

--

--

GaakiGaaki
GaakiGaaki

Written by GaakiGaaki

Би ном унших, түүнийхээ дагуу тэмдэглэл хөтлөх мөн хувь хүний хөгжилтэй холбоотой бичвэр бичих дуртай. Та бүхэн миний бичвэрүүдтэй цуг байгаарай. :)

No responses yet