“МИНИЙ БҮТЭЭСЭН НОМУУДЫН ТУХАЙ” Та мэдмээр байна уу?

GaakiGaaki
5 min readJun 23, 2022

--

Миний хувьд бусдад туршлагаасаа хуваалцах сонгодог арга бол ном бичих гэж боддог. Өнөөдөр хүмүүс төдийлөн биет бус хөрөнгөд анхаарал хандуулах нь бага байдаг ч түүнийг бүтээж буй хүмүүс өөрсдийн ажлын нөү-хау, амьдралаас олж авсан арга ухаан, амьдралдаа хэрэгжүүлдэг дадал хэвшил, зэргийг дараагийн үе болох залуус дүү нартаа өвлүүлэн үлдээх мөн тэднийг хөгжихөд бага ч гэсэн хувь нэмрээ оруулсан байдаг.

Ихэнх хүмүүс ном бичих хүсэлтэй ч “За миний ном бичнэ гэж юу байхав.”, “Хэн миний номыг уншихав дээ” гэсэн бодолд хөтлөгдөн айдаст автдаг. Миний хувьд ч гэсэн эхэндээ эдгээр айдсууд байсан. Хамгийн гол нь би тэрхүү айдастайгаа нүүр тулсан хэрэг. Нүүр тулах тулахдаа маш итгэлтэйгээр бичсээр л байсан. Хэн юу гэх нь надад огт хамаагүй, миний бичсэн номыг хүн уншихгүй ч байсан надад үлдэх миний түүхүүд гэж бодсон. Би айдастайгаа нүүр тулаад зогсохгүй өөрийгөө баатарлагаар ялсан. Бусад хүмүүсийн хувьд жижиг зүйл байх боловч миний хувьд хамгийн том зүйлсийн нэг минь байсан юм. Нэг ном гаргахад цаана нь маш олон ажлууд хийгдэж байдаг. Зүгээр нэг өглөө сэрэхэд хүсэж байсан ном нь хэвлэгдчихсэн байна гэж саналтгүй л дээ.

Хамгийн эхэнд бичих чиглэлээ сонгох хэрэгтэй. Үүний дараа хэнд зориулж бичихээ тодорхойлох нь чухал. Хамгийн чухал нь төвлөрөн сууж, бичих дадлыг өөртөө төлөвшүүлэх гээд маш олон процесс явагдах болно.

Хэрэв та нар минь хүсвэл би тэрхүү процессуудаа дараа нь дахин блог болгон бичихэд татгалзах зүйл байхгүй юм шүү. Ингээд өөрийн бүтээсэн 4 номоо та нартаа хураангуйлан хүргэж байна. Үүнд:

№1. “Өөрийнхөө хамгийн сайн хувилбарыг бүтээцгээе”

Энэхүү ном бол миний хамгийн анхны бүтээл юм. Уг номоороо би эмэгтэйчүүдэд урам зориг өгч, хүн өөрт байгаа нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглаж чадах юм бол хэрхэн амжилтад хүрч болох тухай, хамгийн чухал нь “БИ”-гээ өөрчлөх тухай өгүүлсэн. Та хэн нэгнийг өөрчлөх гэж оролдолгүйгээр, өөрийгөө л өөрчлөөд үзэхэд ямар их өөрчлөлт гарч байгааг мэдрэх болно. Мөн би энэхүү номоороо зөвхөн бүсгүйчүүдийн дунд л байдаг нарийн ээдрээтэй асуудлуудыг биеэр туулсан, одоо ч туулсаар байгаа бүхнээсээ сэдэвлэсэн юм.

/16-аас дээш насны, нас, хүйс харгалзахгүй./

№2. “Plan is your compass”

Миний энэхүү 2 дахь бүтээл бол ажил, амьдралаа төлөвлөх нь хүссэн зүйлдээ хүрэх хамгийн хүчирхэг, үр дүнтэй арга гэдгийг харуулахыг зорьсон юм. Бид амьдралынхаа хором мөч бүрийг төлөвлөж чадахгүй ч гэсэн хувь хүн өөртөө шаардлага тавьж, цаг гаргаж, жижиг гэлтгүй бүх зүйлсээ, ядаж тухайн өдрөө төлөвлөж сурах нь цаашдын хүссэн газраа хүрэх хамгийн дөт зам тань байх болно. Яг л газрын зурагтай адил. Эцсийн бүлэгт зорьсон газраа хүрэхийн тулд зүгээр л машиндаа суугаад байвал юу ч бүтэхгүй шүү дээ. Харин цааш явах төлөвлөгөөгөө боловсруулан, машинаа асааж өөрийн хүссэн, төлөвлөсөн газартаа очих нь хамгийн чухал. Иймээс бид ажил амьдралынхаа төлөвлөж сурах, цаашлаад төлөвлөгөө гаргах цаг хугацааг өөртөө олгох, зорилгоо тодорхойлж түүндээ бага багаар хүрэхийн тулд хамгийн үр дүнтэй аргуудыг хэрэгжүүлэх шаардлагатай алхмуудыг өнөөдрөөс хийгээд үзвэл ямар вэ?

/Бүх насныханд тохиромжтой./

№3. “Аз жаргалтай амьдрал” /хэрхэн бүтээх вэ/

Аз жаргалтай амьдралыг мөрөөддөггүй хүн гэж бараг л байхгүй болов уу. Гэхдээ чухам аз жаргал гэдэг нь юу вэ? Аз жаргалтай амьдрахын тулд бид өөрсдөө юу хийх ёстой юм бол? гээд л та нарт бодогдож байгаа байх л даа. Тэгвэл ерөнхийдөө та өөрөө хэдий чинээ аз жаргалтай байна, таны эргэн тойрны хүмүүс тэр чинээгээрээ аз жаргалтай байх болно. Хажууд нь уурлаж уцаарласан хүн байхад эргэн тойрны хүмүүстээ нөлөөлж, ур амьсгалыг таагүй болгочихдог талтай. Мэдээж зарим хүмүүсийн хувьд аз жаргал гэгч зүйлээ олсон, зарим нь тэрхүү аз жаргалынхаа эрэлд гарсаар л байдаг. Тэгвэл энэхүү номонд таныг аз жаргалтайгаар цааш амьдрахад тань туслах, өөртөө хэрэгжүүлэх чухал алхмууд хийгээд шилдэг туршиж үзэх санаануудаас гадна хамгийн чухал нь өөрийгөө олох таны анхны алхмыг зааж өгөх болно.

/16-аас дээш насны, нас, хүйс харгалзахгүй./

№4. “Single” эмэгтэйчүүдийн нууцлаг ертөнц

Танд энэхүү номын гарчиг сонирхолтой санагдаж байна уу? Ганц бие эмэгтэйчүүд ба эрчүүдийн хэн нь илүү аз жаргалтай байдаг гэж бодож байна вэ? Тэгвэл нэгэн сонирхолтой судалгааны дүнг танилцуулах уу? Уг судалгаанд ганц бие эмэгтэйчүүдийн 61% нь амьдралдаа сэтгэл хангалуун байна гэсэн бол эрчүүдийн 49% нь сэтгэл хангалуун байдаг гэсэн байна. Сонирхолтой л юм. Тийм үү? Ихэвчлэн ганц бие эмэгтэйчүүд “Яагаад”, “Хэзээ” гэсэн асуултуудын бай болдог. Яагаад найз залуу, нөхөртэй болохгүй байгаа юм бэ? Хэзээ хүнтэй суух гэж байна даа? Хүссэнээр болдог хорвоо бол хүнтэй суугаад, хүүхэд гаргах сан гэж зарим нь бодох ч зарим нэг нь “Бүх юм миний төлөвлөгөөний дагуу явж байна, дуугай байж үз”, зарим нь “Миний карьер миний хувьд чухал”, “Энэ миний амьдрал, санаа тавьсанд баярлалаа”. Тиймээ ингэж хэлэх олон эмэгтэйчүүд байгаа байгаа. Ингээд үзэхээр хүн бүрийн бодол санаа өөр хэдий ч хамгийн чухал нь аливаа зүйл “Зөв цагтаа, зөв газраа” гэдэгт бүгд л итгэдэг. Тэгвэл энэхүү номонд эдгээр бүгд багтсан хийгээд бусдад өгөх хамгийн гол санаа нь ганц бие байхдаа эмэгтэйчүүд маань “Өөрийгөө яг хэн бэ?”, амьдралдаа юу хүсэж байгаагаа мэдэх хамгийн тохиромжтой, өөрийгөө хөгжүүлэх, өсөн дэвжихэд хамгийн таатай үе гэж харж чадаж байгаад оршиж байгаа юм. Ганц бие эмэгтэйчүүдийн нууцлаг ертөнцөд өөр чухам юу байгааг та илүү дэлгэрэнгүй олж мэдэхийг хүсвэл миний энэхүү номыг уншихад л болно.

/16-аас дээш насны, нас, хүйс харгалзахгүй./

Худалдаалагдаж буй газрууд:

  1. “Интерном” номын дэлгүүр
  2. “Аз хур” номын дэлгүүр
  3. Их дэлгүүрийн 6 давхарт байрлах номын дэлгүүр
  4. Номин хайпермарткет /яармаг салбар/
  5. “Bookzone” номын дэлгүүр
  6. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн дэргэдэх номын дэлгүүр
  7. “Make Today” facebook page хуудас
  8. make.today1 инстаграм хаягаар тус тус худалдаалагдаж байна.

--

--

GaakiGaaki
GaakiGaaki

Written by GaakiGaaki

Би ном унших, түүнийхээ дагуу тэмдэглэл хөтлөх мөн хувь хүний хөгжилтэй холбоотой бичвэр бичих дуртай. Та бүхэн миний бичвэрүүдтэй цуг байгаарай. :)

No responses yet