Та яагаад турахгүй байна вэ гэж үү?

GaakiGaaki
3 min readAug 7, 2022

--

Дасгал хөдөлгөөн хийх нь хүний биеийг эрүүл байлгаж, урт насалахад нөлөөлж, эрч хүч өгдөг гэдгийг бид хэдийнээ мэдэх болсон. Эрт дээр үеэс л “Хөшгирч биш, хөшиж үхнэ” хэмээн үеэс үед ярьсаар ирсэн. Дасгал хөдөлгөөн хийх нь дархлааны тогтолцоо, зүрх судас болоод эрүүл мэндэд нэн тустай. Идэвхтэй дасгал хөдлөгөөн гэж өдөр бүр 30–60 мин эсвэл 7 хоногт 3–5 цаг орчим дунд зэргийн эрчимтэй буюу зүрх судасны амьсгалын тоо нэмэгдэх, бодисын солилцоо эрчимжих хэмжээний дасгал хөдөлгөөн хийх гэж ДЭМБ ч тодорхойлсон байдаг.

Тэгэхээр бидний гэр зуур алхах, босож суух, ойр зуур алхах зэрэг нь эрчимтэй дасгал хөдөлгөөнд орохгүй байх нь. Тэгвэл бид яагаад эрчимтэй дасгал хөдөлгөөн хийж чадахгүй байна вэ гэж үү?

1. Та өөрийгөө завгүй гэж боддог.

Цаг бол бид өөрсдөдөө өгдөг зүйл. Бид хүсэхгүй зүйлдээ хэзээ ч цаг заваа зориулахыг хүсдэггүй. Үүнийгээ “Би завгүй байна” гэж тодорхойлдог. Тиймээс завгүй гэх тодотголоосоо гарахын тулд өөрийн дуртай сонирхолыг тань татсан спортын төрлөө сонгох хэрэгтэй. Жишээ нь: Та төмөр өргөх, хурдан эрчимтэй гүйх зэрэгт дургүй байгаа бол “yogа”-аар хичээллэж үзэж болно. Гол нь өөрийн цаг заваа өөрийн дуртай зүйлдээ зориулах нь сайхан биш гэж үү.

2. Ямар ч стрессгүй амьдардаг гэж боддог.

За энэ бол одоо үед ч хэцүү л дээ. Гэхдээ ийм хүмүүс байвал алга ташмаар байна. Ихэвчлэн бид ажил, амьдралын ачааллаас болж ямар нэгэн байдлаар стресст өртөж байдаг. Тэгвэл дасгал хөдлөгөөн хийснээр хөлс ялгарч, аз жаргалын гормон ялгарч, стрессийн түвшинг бууруулж байдаг. Өөр талаас нь тайлбарлавал өөрсдийгөө стрессгүй амьдардаг гэж боддог ч ямар нэгэн байдлаар сэтгэл санааны түгшилт, сэтгэл зовоосон асуудлууд байж л байдаг шүү дээ.

Дасгал хийснээр харин:

- Зүрхний цохилт сайжирдаг,

- Уян хатан байдал илүү нэмэгдэж, тэнцвэрт байдал сайжирдаг,

- Биеийн хэмжээ, порпорцод өөрчлөлт ордог,

- Сэтгэл санаа өөдрөг болдог гэх мэт олон.

3. Миний бие эрүүл байна. Надад ямар нэгэн асуудал алга.

Тиймээ, Та ийм байж болно. Гэхдээ хөдөлгөөн хийдэг хүн хөдөлгөөн хийдэггүй хүнээс 2 жилээр илүү урт насалдаг бөгөөд хөдөлмөрийн чадвар алдалт 15 жилээр бага байдаг гэвэл та итгэх үү? Дасгал хийхгүй байх нь ясны сийрэгжилт, зүрх судасны өвчин гээд олон өвчний эх үүсвэр болно гээд боддоо. Та одоо өөрийгөө эрүүл гэж бодож байгаа ч илүү урт удаан наслах, хөгшрөлтийн явцаа удаашруулахыг хүсвэл дасгал хөдөлгөөнтэй нөхөрлөөд үзээрэй.

4. Илүүдэл жингүй, угаасаа туранхай юм чинь.

Иймэрхүү яриаг таслан зогсоовол зохилтой. Хэдий туранхай, гоё биетэй байсан ч гоо үзэмж, царай төрхийн хувьд дасгал хийдэг хүн дасгал хийдэггүй хүнээс илүү залуухан харагддаг. Хэн ч залуухан харагдахыг хүсэж л таараа. Үүнийг та нэг бодоод үзээрэй. Бүхий л талаараа эрүүл сайхан байх сайхан шүү дээ. Дасгал хөдөлгөөн бол юугаар ч орлуулахгүй эм гэдгийг мартаж болохгүй.

5. Надад муу зуршил байхгүй.

Муу зуршил гэхээр архи, тамхи, согтууруулах ундаа л бодож байна уу? Үгүй ээ. Үүнд: Ус уухыг хэвшил болгоогүй, хөдөлгөөнөө хорьдог, чихэрлэг, гаазтай зүйлсийг илүүд үздэг гэх мэт хүмүүс орно. Ус бага ууснаар өөх хадгалах процесс биеэнд улам илүү нэмэгдэж байдаг. Тиймээс аль болох өдөрт 2–3 литр ус уувал сайн. Мөн өдөржингөө суухаа болих хэрэгтэй. Хэдий их ажилтай байсан ч 20 минут тутамд өрөөндөө алхах, шатаар дээш, доошоо явах хэрэгтэй. “Зарим хүмүүс тэрийг ч аваад ир, энийг ч аваад ир гээд өөрөө суучихаад бусдыг зараад байдаг шүү.”

Ингээд амжилт хүсье. :)

--

--

GaakiGaaki
GaakiGaaki

Written by GaakiGaaki

Би ном унших, түүнийхээ дагуу тэмдэглэл хөтлөх мөн хувь хүний хөгжилтэй холбоотой бичвэр бичих дуртай. Та бүхэн миний бичвэрүүдтэй цуг байгаарай. :)

No responses yet