УНШСАН НОМЫН ТЭМДЭГЛЭЛ: УХААЛАГ ХОДООД-THE GOOD GUT

GaakiGaaki
3 min readNov 20, 2023

--

/Justin Sonnenberg, Erica Sonnenberg/

Яг үнэндээ бид бичил биетийн ертөнцөд амьдрагчид. Дэлхийг бичил биетүүд бүрхээд хэдэн тэрбум жил болж байна. Бичил биет гэдэг нь микроскопын амьтан бөгөөд үүнд бактери, мөөгөнцөр, вирус, нэг эст бичил биетэн гэх зэрэг багтана. Бидний бодноос ч илүү их бичил биетүүд бидний гар дээр байдаг. Мэдээж тэд хаа сайгүй оршино. Хүйтэн Антрактидын мөсөн дор 800 метрийн гүнд -93 хэмд ч байна. Тэд бидний арьс, чих, ам болон нүхтэй бусад бүх газруудыг өөрийн гэр орноо болгодог. Мэдээж хоол боловсруулах замд ихэнх нь амьдардаг.

Харин Миробиом гэдэг нь бичил биетүүдийн кодлогдсон удмын мэдээллийн нийлбэрийг хэлнэ. Микробиом бол хувь хүний онцлог байдлыг тодорхойлдог чухал нөлөөтэй. Бид өөрсдийн микробиомыг хурууны хээ гэж ойлгож болно. Хүн бүрийн хурууны хээ өөр өөр байдаг шүү дээ. Тэгвэл гэдсэнд миркобиот гэж байдаг. Гэдэсний микробиот бол маш чухал. Мэдээж бид түргэн хоол, пизза бургер, шарсан төмс байнга идэх юм бол гэдэсний миробоитоо устгаж байна л гэсэн үг. Харин эсэргээр нь шош, сэвэг зарам, хүнсний ногоо зэргийг түлхүү хэрэглэвэл микробиотоо тэжээн тэтгэж байна гэж ойлгож болно.

Сүүлийн хэдэн 10 жилд гэдэсний орчныг 4 хүчин зүйлс маш их ӨӨрчилсөн байна. Үүнд:

1. Үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ ихссэн,

2. Анибиотикийн хяналтгүй, замбараагүй хэрэглээ ихэссэн,

3. Кесаров хагалгаа ихэссэн,

4. Хөхөөр хооллох багассан. Эдгээр нь хүний микробиомыг хэрхэн өөрчилсөн, энэ өөрчлөлт, архаг өвчин, аутизм, сэтгэл гутрал, бусад сэтгэл хөдлөлтэй холбоотой эмгэгүүдийг үүсгэж байна.

Эхийн хэвлийгээс мэндэлсэн тэр цагаас бид бичил биеттэй насан туршдаа харилцан амьдардаг. Далайд арал шинээр үүссэн даруйд олон төрлийн ургамал, амьтдаар дүүрдэгтэй адил хорвоод мэндэлсэн бие махбодийг бичил биет эзэлж эхэлдэг байна. Хүн эхээс мэндлэхдээ өөрт хэрэгтэй микробиотуудыг эхийн үтрээгээс авдаг аж. Харин хийсвэр хагалгаагаар төрсөн хүүхэд байгалийн жамаар төрөх замаас өөрөөр бактерийг хүлээж авдаг тул эрүүл мэндийн хувьд жаахан сул байх тал ажиглагддаг байна. Мөн хүүхэд эхийн сүүнээс өөрт ашигтай бактерийг авдаг. Энэ нь хүүхдийн насан туршийн дархлааны эх үүсвэр, юугаар ч орлуулашгүй шим тэжээл болдог байна.

Антибиотикийн ач тусаар өвчин үүсгэгч бактерийг устгаж, олон хүний амь аврагдаж, улмаар маш ихээр хэрэглэдэг болсон. Гэтэл энэ нь хүний ашигтай бактерийг давхар устгахаас гадна микробиотын төрөл зүйл буурах, далд гэмтээх нөлөө үзүүлж, дархлааны тогтолцоог өөрчилдөг байна. Тиймээс антибиотикийг шаардлагатай үед л хэрэглэхийг зөвлөх болсон. Мөн антибиотик хэрэглээнд хүний биеийн жин нэмэгдэж байдаг ба хэдий бага насанд хэрэглэсэн байна төдий хэрээр таргалалт илүү байгаа нь ажиглагдаж байжээ. Үүнтэй ч би санал нэг байна. Бага наснаасаа антибиотик ихээр хэрэглэсэн хэд хэд хүмүүсийг би мэднэ. Тэд ихэнх нь жингийн асуудалтай байдаг.

Мөн пробиотик гэх нэрийг бид сүүлийн үед маш ихээр сонсох болсон. Пробиотик нь дотроо ашигтай болон асуудал таригч гэж байдаг. Мэдээж бид ашигтайг нь илүү их сонсож байсан. Тэр нь ашигтай бактери. Сүүлийн үед антибиотик хэрэглэх үед эмч нар ашигтай бактерийг түлхүү санал болгох болсон гэдгийг Та нэг санаад үзээрэй. Тэгвэл эрүүл хүмүүсийн хувьд пробиотекийг өвчний эмчилгээнд гэхээсээ илүү урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэвэл үр дүнтэй. Идэж болохуйц амьд бактериуд янз бүрийн хэлбэрээр байдаг. Жишээ нь: Тараг, хүнсний ногоо, мисо шөл гэх мэт.

Эрүүл мэнддээ хөрөнгө оруулах, өвчин эмгэгээ илааршуулахын тулд хэн нэгний хэлсэн үнэн худал ярианд автаж, хийсвэрээр хандахаа бид нэгэнт больцгоосон. Манай орон төдийгүй дэлхий нийтэд хоол хүнсний асуудал маш их хөндөгдөх болсон. Эрүүл зөв хоололт, амьдралын чанараа дээшлүүлэх, дасгал хөдөлгөөн гээд эдгээр үгсийг бид хэдийнээ мэдэх болсон. Тэгвэл энэхүү номонд микробиот, хэт исэлдэлт, зөв зохистой хооллох, мацаг барих, ходоод гэдсэнд амьдрах бичил биетэн нь эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөх ач холбогдол зэрэг орчин үед анхаарал татсан асуудлыг энгийн үгээр оновчтой тайлбарлажээ. Тиймээс “Ухаалаг Ходоод” ном нь эмч, хоол зүйч, фитнесс, иогийн дасгалжуулагч болон эрүүл мэнддээ хөрөнгө оруулахыг хүссэн хүн бүхэнд хэрэгтэй ном гэдгийг би дахин хэлмээр байна.

--

--

GaakiGaaki
GaakiGaaki

Written by GaakiGaaki

Би ном унших, түүнийхээ дагуу тэмдэглэл хөтлөх мөн хувь хүний хөгжилтэй холбоотой бичвэр бичих дуртай. Та бүхэн миний бичвэрүүдтэй цуг байгаарай. :)

No responses yet