Уншсан номын тэмдэглэл №11 — “Apple”-ийн удирдагчийн иновацийн нууцууд.
“Иноваци” гэдэг нь “Шинэлэг” гэсэн утгатай англи үг бөгөөд дэлхийн олон оронд орчуулаггүйгээр хэрэглэгддэг. Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрд “Apple” гэх нэрийг мэдэхгүй хүн байхгүй. Сүүлийн 10 жилийн хамгийн дуулиант төхөөрөмжүүдийн нэг, хувьсгал авчирсан ухаалаг гар утас /iphone/ бол дэлхийн хамгийн өндөр ашигтай технологи билээ. Нэг үгээр хэлбэл улс оронд Стив Жобс шиг тийм ухаалаг хүмүүс хэрэгтэй байна.
Алимны модны дунд сууж байхдаа компанийн нэрээ олж байсан /Apple/ эрхэм өнөөдөр хамгийн алдартай, амжилттай шинийг санаачлагчдын нэг болсон нь түүнийг дэлхийд хэрэгтэй хүн гэдгийг нотлох буй за.
Мэдээж бүтээлч байдал нь байнга ажиллахыг шаарддаг. “Иноваци” гэдэг нь хийчхээд дараа нь гараа хумхин сууж, амарч болдог тийм зүйл биш гэж бас тодорхойлсон байдаг. Энэхүү номоос хэрхэн Жобс шиг сэтгэх зарчмуудыг олж авах ба зохион бүтээх үйл нь шинэ бүтээгдэхүүн буюу үйл явцыг бодож олох, санаачлах, бүтээх буюу хэрэгжүүлэх олон аргыг бид унших болно.
Стив Жобс 19 настайдаа Калифорний ногоон хязгаар нутгийг орхин, өөрийн найз Дэниел Коттокегийн хамтаар Энэтхэг орноор аялахаар мордохдоо үнэхээр зөв юм хийсэн гэдэг. Аялал Жобсыг түүний бодолд байсан гэгээрлийн олон санаандаа эргэлзэхэд хүргэсэн ч гэж ярьдаг. “2004 оноос аминд аюултай нэг бус хоёр өвчнийг давж гарсан тэрээр “Би удахгүй үхнэ гэдгээ ойлгосон ойлголт бол миний хэзээ нэгэн цагт биеэ дайчилж байсан шалтгаануудаас хамгийн агуу нь байлаа. Тэр аялал надад амьдралдаа чухал сонголтоо хийхэд тусалсан юм гэж Жобс өгүүлсэн байдаг.”
Стив Жобс бол дэлхийн хамгийн бүрэг, дуугүй, зожиг удирдагчийн нэг бөгөөд “Apple”-ийн ажилтнуудын олонх нь түүнтэй биечлэн хэзээ ч уулзаж байгаагүй гэдэг. Тэр ч байтугай “Apple”-ийн удирдлагын байр руу нэвтрэхийн тулд Хойд Солонгосын цэргийн бүсийг нэвтрэн гарах гэж байгаа юм шиг санагдахаар тийм чанга хамгаалалтын системтэй гээд боддоо.
Мэдээж өнөөдөр “Apple” компанийн “I Mac”, “Macbook”, “I pad”, “I pod”, “Iphone” зэрэг бүтээгдэхүүнд нь хөгжлийг тодорхойлж байна. 11 жил компаниасаа хол эзгүй байсан Жобс компаниа хүнд хэцүү дампуурлын ирмэгт байхад нь эргэн ирэхдээ гайхалтай санал санаачилга бодож олсон ба түүнийгээ олны өмнө хэрхэн итгэл төгс танилцуулж, хэрхэн шинэ иноваци хийсэн нь миний гайхшралыг төрүүлсэн юм. Энэ нь Жобсыг хөдөлгөж байдаг 7 зарчим нөлөөлдөг байна. Үүнд:
1. Дуртай юмаа хий.
2. Орчлон ертөнцөд ул мөрөө үлдээ.
3. Тархиа шинээр асаа.
4. Бүтээгдэхүүн бус мөрөөдлөө худалд.
5. Үгүй гэж хэлээрэй.
6. Хэрэглэгчидтэй харьцах өөрийн гэсэн туршлага бүтээгээрэй.
7. Өөрийн санааг өрөөл бусдад хүргэж сур.
Бид Жобсыг дэлхийн хамгийн шилдэг илтгэгч гэдгийг мэднэ. Энэхүү номыг уншсанаар би өөрийн дуртай зүйлийг олон талаас, шинээр санаачлан хийх, хийхдээ энгийн бөгөөд ойлгомжтой хийх ёстойг мэдэж авсан юм.
Номоос таалагдсан ишлэлүүд:
- Бодож сэтгэх нь мэдлэгээс илүү чухал. /Альберт Эйнштейн/
- Яаж хийх вэ? гэсэн асуултын оронд “яагаад”, “хэрэв ингэвэл яах вэ?” гэж эхэлсэн асуулт тавьж байгаарай.
- Өчигдөр болж өнгөрсөнд гайхаж суухын оронд ирээдүйгээ зохион бүтээцгээе. /Стив Жобс/
- I pod хөгжмийн ачаар таны халаас түнтийхээ больсон.
I mac-ийн ачаар интернэт ашиглахад туйлын энгийн болсон.
I phone-ийн ачаар интернэт, гар утас, кино, хөгжим таны халаасанд нэг дор багтах болсон.
- Шилдэг үйлдвэр худалдаа эрхлэгчид өнөөдөрт анхаарлаа төвлөрүүлсэн байдаг бол хамгийн том шинийг санаачлагчид маргаашийн ажиллагааны төлөвлөгөө байдаг.