Уншсан номын тэмдэглэл №6 “Эрчүүд яагаад муу эмэгтэйтэй гэрлэдэг вэ?”- Зохиолч Шерил Аргов.

GaakiGaaki
2 min readSep 21, 2020

--

Энэхүү номонд хосуудын харилцааны бүхий л үе шат дахь гаргадаг алдаа болон ололттой талуудыг гаргасан ба ихэнх бүлгүүдийг нэрийг нь нууцлан эрчүүдээс ярилцлага хэлбэрээр авсан ном юм. Хүн бүр л алдаа гаргадаг, тэгвэл эмэгтэй хүмүүс харилцаан дээр гаргасан алдаагаа ухамсарлаж, өөрийгөө хэрхэн өөрчлөх талаар суралцах тухай энэхүү номоос авч болно. Мөн бусад хүүхнүүдийн нэгэн адил нөхөрт гарахыг улайран хүсэхгүй байгааг чинь хараад эр хүн гайхахын учрыг ч та ойлгох болно.

Муу эмэгтэй гэж хүчирхэг, өөрийнхөө үнэ цэнийг мэддэг, өөртөө сэтгэл хангалуун тийм л эмэгтэйг нэрлэдэг ба өөрийг нь үл хүндэтгэсэн өчүүхэн ч зүйл гарч ирсэн тохиолдолд тухайн харилцаанаас огтхон ч эргэлзээгүйгээр татгалзаж чаддаг тухай өгүүлэх юм.

Эрчүүд төгс эмэгтэйтэй хэзээ ч гэрлэдэггүй. Харин тэд сонирхолтой эмэгтэйг эхнэрээ болгодог байна. Эмэгтэй хүний хувьд нууцлаг байх хэрэгтэй. Гэхдээ хэт нууцлаг байх нь жаахан тэнэгдүү мэт харагдаж мэдэх тул тунгыг нь тааруулж байх хэрэгтэй болов уу.

Миний бодлоор эмэгтэй хүн өөрийн зорилгоо хэрэгжүүлэх, өөрийгөө хөгжүүлэхэд хамаг цаг заваа зориулж байх хэрэгтэй гэж би боддог. Эр хүний гар харан суух биш өөрийн гэсэн орлоготой байж, зарим тохиолдолд эрэгтэй хүнээс хараат бус байх чадалтай байх хэрэгтэй юм. Тэгж байж та хоёрын санхүүгийн харилцаанд ямар нэгэн асуудал үүсэхгүй байна.

Номоос таалагдсан ишлэлүүд:

o Эмэгтэй хүн хэлэх үгээ шулуухан хэлдэг бас үргэлж сайхан аашлаад байдаггүй байх,

o Цөмийн реактор бол яг л бүсгүй хүн гэсэн үг. Ажиллах зааврыг нь маш сайн уншаад, зөв товчлуурыг дарах хэрэгтэй,

o Муу эмэгтэй гэж ямар ч үед өөрийгөө авч явж чаддаг бүсгүй бөгөөд тэр хэзээ ч хэн нэгний хөрөнгөнд болохгүй,

o Эр хүний чамд зориулж хийж байгаа зүйл бүхэнд талархаж байгаа илэрхийлж байх,

o Ямар ч үед түүний хажууд байх, итгэл хүлээсэн бүсгүйд хайртай байх нь юу юунаас илүү сайхан мэдрэмжийг эрчүүдэд төрүүлдэг.

--

--

GaakiGaaki
GaakiGaaki

Written by GaakiGaaki

Би ном унших, түүнийхээ дагуу тэмдэглэл хөтлөх мөн хувь хүний хөгжилтэй холбоотой бичвэр бичих дуртай. Та бүхэн миний бичвэрүүдтэй цуг байгаарай. :)

No responses yet