Уншсан номын тэмдэглэл №7 “Итгэлийн хурд” Стефен М.Р.Кови

GaakiGaaki
3 min readSep 26, 2020

--

2020.02.29

Энэхүү номыг уншсанаар “Итгэлийн хурд” бол хувь хүмүүс хийгээд байгууллагын бүхий л харилцаанд итгэл ямар чухал үүрэгтэй гэдгийг судалгаагаар нотлон харуулсныг бид унших болно. Номын бүлэг бүрийг уншихад танд итгэл найдвар төрж, ямар ч нөхцөл байдалд байсан өөртөө өөрчлөлтийг бий болгож, алдсан итгэлээ олж авах, сэргээх зэрэг бүхий л шаардлагатай зүйлсийг олж мэдэх болно.

Зохиогчийн өөрийнх нь амьдрал дээрх жишээг уншсанаар ямар ч нөхцөл байдалд орсон ч түүнийг эргүүлж, засаж болох боломжтой гэдгийг ойлгох, ухаарах, урам зоригийг авах болно.

Итгэл хэмээгч зүйл нь хоногийн 24 цаг, жилийн 365 хоногийн турш бүхий л харилцаа холбоо, бүхий л ажил, бүхий л бизнес гээд өдөр тутмын амьдралд нөлөөлж байдаг. Итгэлийг бид хийсвэр зүйл гэж огтхон ч бодож болохгүй бөгөөд харин ч бидний бодож байгаагаас ч илүү хурдан цаг хугацаанд бий болгох боломжтой зүйл юм. Ямар ч ажил хийдэг байсан, ямар ч бизнес эрхэлдэг байсан бид нэг нэгэндээ итгэх итгэл найдвар л хэрэгтэй.

Хамт олон гэдэг бол амьдралын маш чухал хэсэг. Нэг нэгэндээ гавьяа, сайн сайхан үгсийг харамгүй хүртээ. Бусдынхаа хувь нэмрийг үргэлж үнэлж бай. Бусдынхаа талаар ам нээхдээ тэднийг дэргэд чинь байгаа мэтээр төсөөлөн хэлж бай. Байхгүй нэгнээ өмгөөлж бай. Эдгээр зүйл бол нэг хамт олны уур амьсгал хийгээд харилцааны гол чанарууд юм.

Байгууллагын үл итгэх байдлыг нэмэгдүүлдэг 7 хүчин зүйл байдаг байна.

1. Давхардал

2. Хүнд суртал

3. Улстөржилт

4. Ажиллах хүчний эргэлт

5. Идэхгүй байдал

6. Хоцрогдол

7. Залилан

Эдгээр хүчин зүйлсийг бид засаж залруулснаар байгууллагын өндөр итгэлцлийг бий болгож чадна. Иймээс бид итгэлийн нүдний шилээ зүүж, яг юу болж байгааг бодитоор харж, нуугдмал зүйлсийг гайхалтайгаар өөрчлөх боломжтой гэдгийг мэдэхэд орших юм.

Аливаа ажлыг хийхдээ заавал бүтээж сурах нь үүрэг даалгавраа амжилттай биелүүлж байгаа нэг хэлбэр. Мөн тухайн ажлаа цаг хугацаанд нь багтаан хийж сурах нь хамгийн чухал чадвар. Хэрээс хэтэрсэн амлалтыг өгөлгүй, үр дүн гаргаж чадаагүйдээ шалтаг тоолгүй зөвхөн урагшаа тэмүүлцгээе.

Номоос таалагдсан ишлэлүүд:

1. Эрх мэдэл хүнийг эвддэг,

Харин хязгааргүй эрх мэдэл нь хүнийг бүр мөсөн эвддэг.

2. Итгэлгүйгээр амжилтад хүрэх нь үгүй. Итгэл гэдэг таны амжилтад хүрэхэд шаардлагатай бүхнийг агуулж байдаг гэхэд хилсдэхгүй.

3. Бүхий л нөхцөл байдалд хамгийн сайн гэж бодсоноо л хий.

--

--

GaakiGaaki
GaakiGaaki

Written by GaakiGaaki

Би ном унших, түүнийхээ дагуу тэмдэглэл хөтлөх мөн хувь хүний хөгжилтэй холбоотой бичвэр бичих дуртай. Та бүхэн миний бичвэрүүдтэй цуг байгаарай. :)

No responses yet