Цаг баримтлах тухай миний бодол:

GaakiGaaki
2 min readJun 28, 2020

--

Бидний ихэнхдээ гаргадаг алдаа бол цаг баримталдаггүй байдал гэж боддог.

Миний Герман улсад сурч, ажилласан нь надад нэгэн том зуршлыг бүтээхэд тусалсан. Хүн ямар нэг байдлаар өөртөө байнга зуршил бүтээж байдаг. Цаг баримтлах нь миний хамгийн том өөрчлөлт, зуршил байсан юм. Цаг баримтлах нь цагтаа очихын төдий хэрэг биш юм гэдгийг би Германд байхдаа дахин дахин ойлгосон.

Монголчууд бид дэндүү залхуу учраас нийгмээсээ ч хоцроод байх шиг санагддаг. Би найз нөхөдтэйгөө уулзах, албан ажлаар хүмүүстэй уулзах зэрэг аливаа товлосон ажлыг жишээ нь 07:00 цагт уулзана шүү хэмээн товлодог. Тэрнээс ажил тарсны дараа, эсвэл цайны цагаар гэж хэзээ ч товлож байгаагүй. Ингэж зарим хүмүүс цаг товлон барагцаалах нь яг яах гээд байгаа нь мэдэгдэхгүй хүн шиг онцгүй харагдах болно. Яагаад бид хоорондоо ийм бүдүүн баараг тодорхойгүй яриагаар ярих ёстой гэж. Одоо үүнийгээ бушуухан зогсооцгооё. Мөн бидний дадсанаар өдөр 13:00 цагт уулзана гэж тохироод 30 мин эсвэл 1 цаг хүлээлгэх нь хэвийн нэг үзэгдэл шиг болсон. Ямар нэг уулзалтаас хоцрохдоо хүртэл за яахав, бусад нь хоцрох юм чинь гэсэн ойлголттой явж очдог. Ингэснээр бид бусаддаа бүдүүлэг зан гаргаж, үл ойшоосон мэдрэмж төрүүлдэг нь маш буруу үйлдэл. Бид яагаад ихэнх ажлыг заавал цагийг нь тулгаж хийдэг юм бол гэсэн бодол бас толгойд орж ирдэг. Өнөөдөр хийнэ гэсэн ажлаа өнөөдөр л хийчих. Өнөөдөртөө багтаан хийж амжихааргүй ажлыг битгий төлөвлөгөөндөө оруулж бай гэж захимаар байна. Тэгж өөртөө дарамт учруулах хэрэг ердөө ч байхгүй. Магадгүй 10 хоногийн дараа өгөх ёстой тайлангаа өнөөдрөөс бичээд эхлэх хэрэгтэй. Тэгвэл тэрхүү тайлангийн чинь эхлэл гараад ирнэ. Миний байнга хэлээд байгаа зүйл бол бичиж, тэмдэглэх. Ямар ч ажил хийсэн бид тэмдэглэл хөтлөх нь маш чухал чадваруудын нэг. Бид аливаа зүйлийг хийх ёстой гэж бодоод л явдаг. Эхэлдэггүй. Энэ нь залхуу бас завтай урчаас л тэр. Бидэнд завгүй, хийлгүй хойш тавьсан өчнөөн олон ажил байдаг. Тиймдээ ч бусдыг хүлээж буй, хүлээлгэж буй бүдүүлэг цаг баримтлалыг хайхралгүй, улам давраасаар байна. Бидний амьдралыг үнэтэй болгож буй цагийг чанд баримтлан амьдрах хэрэгтэй юм шүү.

--

--

GaakiGaaki
GaakiGaaki

Written by GaakiGaaki

Би ном унших, түүнийхээ дагуу тэмдэглэл хөтлөх мөн хувь хүний хөгжилтэй холбоотой бичвэр бичих дуртай. Та бүхэн миний бичвэрүүдтэй цуг байгаарай. :)

No responses yet