“Үгүй” гэж хэлж сурцгаая.
Маш завгүй үед чинь хэн нэгэн дуудах , яг ажилтай явах үед танил чинь таарч цаг заваас чинь хумаслах үед та “Үгүй” гэж хэлж чаддаг уу? Ер нь шаардлагатай үед “Үгүй” гэж бардам хэлэх хэрэгтэй.
Ингэснээр бид тодорхой хэмжээний амжилтанд заавал хүрэх болно. Мэдээж шууд “Үгүй” гэж хэлэх нь амаргүй ч өөртөө бага багаар шаардлага тавихад л болно.
Амьдралд хэрэг болохгүй таны цагийг үрсэн гэж бодох л юм бол шууд “Үгүй” гэж хэлэх нь хэн хэнийхээ цаг завыг үрэхгүй. Иймд та доорх хэдэн байдлаар “Үгүй” гэж хэлж болох юм.
Үүнд:
- Чиний санал надад сайхан сонсогдож байгаа ч надад үүнээс илүү хийх ажил зөндөө байна. Уучлаарай.
- Уучлаарай яг одоо чадахгүй нээ. Дараа боломж олдоно гэж найдаж байна
- Би бодож үзэх хэрэгтэй байна. Эргээд хариу мэдэгдье
- Үгүй ээ би чадахгүй
- Би чамайг ойлгож байгаа ч даанч чадахгүй нь ээ гэх мэт.
Мэдээж бидний амьдралд уруу татах найз нөхөд, зугаа цэнгэлд их шунах, боломжгүй зүйлийн хойноос тэмүүлэх гээд л олон асуудлдууд байнга гарч ирж бидний анхаарлыг сарниулдаг ч бид яг юу хүсэж байгаагаа өөрөө мэдрэн “Үгүй” гэж хэлэх зоригтой л байх хэрэгтэй. Аливаа боломжгүй зүйлд амиа хичээж “Үгүй” гэж хэлж байгаа сонсогдох ч өөрийнхөө төлөө энэ бүгдийг хийж байгаа гэдгээ л сайн бодоорой гэж хүсэж байна.