Өөрийгөө хөгжүүлэх 10 шалтгаан.

GaakiGaaki
2 min readDec 17, 2020

--

1. Өнөөдөр хийж болох зүйлийг хойш бүү тавь.

Өдөр бүр хийдэг аар саархан гэж боддог зүйл бүхнээс амьдрал эхэлдэг. Тиймээс их бага гэлтгүй аливаа ажлыг хийх ёстой цаг хугацаанд нь хийж сурах хэрэгтэй. Өнөөдөр хийчхэж болох зүйлийг маргааш гэж хойшлуулах нь залхуурлын нэг хэлбэр тул залхуурлаа ялан дийлцгээе.

2. Ирээдүйгээ өөдрөгөөр төсөөл.

Ирээдүйд хэрхэн амьдрах тухайгаа эерэгээр төсөөлөн бичээд үзээрэй. Тэрхүү бичсэн зүйлээ байнга харж түүндээ хүрэх замыг олох нь чухал. Өөрийн ирээдүйг үргэлж сайн сайхан, ололт амжилтаар дүүрэн байна гэж төсөөлөх сайхан биш гэж үү.

3. Шинэ хоббитой бол.

Нэгэн хэвийн хэвшил болсон зүйлээсээ гарч, шинэ зүйлийг сонирхож эхэл. Тэр нь юу ч байсан болно. Гол нь танд шинэ ур чадвар, шинэ зүйлийг л өгөх ёстой.

4. Эрт бос.

Та ажилтай ч бай, ажилгүй ч бай эрт босож сур. Бүтээлч байхын тулд эрт босож, тухайн өдрөө эрч хүчээр дүүрэн эхлүүлэх нь амжилтын үндэс юм шүү. Үд хүртэл унтаж үхрийн дуунаар сэрдэг хүнтэй амжилтын тухай яриад ч хэрэггүй биз.

5. Дасгал тогтмол хий.

Идэвхтэй амьдрахын тулд идэвхтэй дасгал хөдөлгөөн маш чухал. 7 хоногт 2–3 удаа дасгал хөдөлгөөн хийх нь таны эрүүл мэндэд тустай. Тогтмол дасгал хөдөлгөөн танд эрч хүч, урам зориг өгөх болно.

6. Хийх ажлынхаа төлөвлөгөө бүрийг гаргаж сур.

Ямар нэгэн ажил эхлүүлэх, шинээр нэгэн өдрийг эхлүүлэх бүрдээ төлөвлөж сурах хэрэгтэй. Зарим үед төлөвлөгөөгүй зүйл их ажил амжуулахад хүргэж болох ч тэр бүр үр дүн муутай байдаг. Тиймээс хийх ажил бүрээ төлөвлөн гаргаж сурах нь таныг үр бүтээлтэй, гүйцэтгэлтэй хийхэд туслах болно.

7. Бусдын бодлыг сонсож сур.

Хүн өөрийн алдааг тэр бүр мэддэггүй. Хөндлөнгийн хүн бусдын алдааг олж харахдаа амархан байдаг. Тиймээс хааяа ч болов бусдаас өөрийн сул тал, дутагдлыг сонсож сурах хэрэгтэй.

8. Өдөр бүр унш, сонс.

Өдөрт нэг удаа хэдхэн минутыг өөртөө зориулан урам зориг авахаар нийтлэл юм уу, подкастыг сонсож бай. Эсвэл ном уншиж ч болно. Ном уншсанаар таны аливааг дүгнэж анализ хийх чадварыг өгөх болно.

9. Шинэ хүрээлэлтэй бол.

Өөрийн дасал болсон хүмүүсээс та шинэ зүйлийг төдийлөн сурахгүй л болов уу. Тиймээс өөрийн сонирхож буй чиглэлийн дагуух арга хэмжээ, сургалт, семинар зэрэгт хамрагдаж байх хэрэгтэй. Тэндээс та шинэ хүрээлэл, шинэ танил, шинэ мэдлэгийг олж авах болно.

10. Өөрийгөө байнга сорьж бай.

Та ямар нэгэн шинэ зүйл хийх гэж байгаа бол эргэлт буцалтгүй хийж эхлээрэй. Та шинэ төсөл дээр ажиллах гэж байвал хамгийн хэцүү санагдсан ажлыг барьж аваад оролдож үзэх хэрэгтэй. Эсвэл та турах гэж байгаа бол сард хэдэн кг жин хасаж чадахаа үзэх гэх мэт ямар ч төрлөөр өөрийгөө сорьж болно. Гол нь та тэрхүү сорилт бүрийг хэрхэн давж гарч байна вэ гэдэг нь л чухал.

--

--

GaakiGaaki
GaakiGaaki

Written by GaakiGaaki

Би ном унших, түүнийхээ дагуу тэмдэглэл хөтлөх мөн хувь хүний хөгжилтэй холбоотой бичвэр бичих дуртай. Та бүхэн миний бичвэрүүдтэй цуг байгаарай. :)

No responses yet