“My morning routine”

GaakiGaaki
3 min readNov 5, 2020

--

Миний өөрийгөө арчлах, өөртөө анхаарал тавих гол эхлэл бол өглөө бүрийн хийдэг дадал юм. Өглөөг хэрхэн угтах нь бидний тухайн өдрийн гол эрч хүч болдог. Ингээд Та нартаа өөрийн өглөөний 10 хэвшил болсон зүйлсийг хүргэж байна.

1. Өглөө бүр сэрэх сайхан.

7 хоногийн ажлын 5 өдөр, өглөө бүр би 05 цагт сэрдэг. Сэрсний дараа шууд орноосоо босолгүйгээр орондоо сайхан гэгч нь суниана. Үүний дараа 3–5 минут хэсэг хэвтэж байгаад босно доо. Өглөө сэрчхээд шууд утсаа битгий оролдоорой.

2. Ороо хураах.

“Хэрэв та өглөө бүр ороо хураадаг бол энэ өдрийн эхний даалгавраа биелүүллээ гэсэн үг”. Монголчууд бидний хэлдгээр ороо хурааж гараагүй бол ажил бүтдэггүй ч гэж ярьдаг. Энэ нь үнэний ортой байж магадгүй л юм. Хэдий оройтож боссон ч бай, заавал ороо хурааж байгаарай.

3. Ус уух.

Өглөө өлөн дээрээ ус уух маш сайн. Би өглөө босож ороо хураасны дараа 2 аяга ус уудаг. Уухдаа зогсоогоороо хурдан хурдан залгилж ууна. Энэ нь бүдүүн гэдсийг цэвэрлэж өгдөг гэж уншиж байсан юм байна. Хэсэг хугацааны дараа бүлээн усанд шар тос хийн ууна. Өглөө бүр өлөн дээрээ шар тостой ус уух нь мөн л эрүүл мэндэд тустай.

4. “ОО”-ын өрөө рүү марш.

Мэдээж бие засах, шүд угаах, нүүрний арьс арчилгаа явагдана. Урьд орой нь усанд орчихдог болохоор өглөө шүршүүрт орох шаардлаггүй тул цаг хэмнэнэ.

5. Make up time.

Нүүрээ шат дараалан цэвэрлэсний дараа нүүрээ будах процесс эхэлнэ. Би өглөө бүр 10–15 минут нүүр будахдаа зарцуулдаг.

6. Өглөөний цай.

Өглөөний цай ууж хэвших нь маш сайн. Энэ нь тухайн өдрийн бүх энергиэ авч байна гэсэн үг. Би өглөө тараг эсвэл сүүг овьёос болон жимстэй хольж иддэг. Үүний дараа өндөг, зайдас, талх боон бусад зүйлтэй хольж иднэ. Өглөө бүр байнга иддэг зүйлээ идэх нь хааяа онцгүй санагдах тул өөр зүйлээр орлуулж идэж болно.

7. Хувцаслах.

Урьд орой нь маргааш өмсөх хувцсаа бэлдсэн байдаг тул надад хувцас сонгох цаг шаардлагагүй. Зөвхөн бэлдсэн хувцсаа өмсөхөд л болно.

8. Ажил руугаа.

Өглөө бүр би 6:30-д гэрээсээ гарч 6:50-д ажил дээрээ ирдэг. Замдаа өөрийн сонсох дуртай дуугаа сонсож, хамт дуулна. Зарим өдөр юу ч сонсолгүй чив чимээгүй өөртэйгөө ярьж явдаг.

9. Coffe time.

Ажил дээрээ хамгийн эрт ирдэг тул ширээгээ арчин, өдрийн турш уух усаа 2л саванд хийж хажуудаа тавина. Үүний дараа өглөөний мөн л шар тостой кофегоо хөгжим сонсон тайван гэгч нь ууна даа.

10. Жагсаалт бичих.

Кофегоо уусны дараа хувийн болон албаны и-мэйлээ шалгана. Урьд орой бичсэн хийх ажлын жагсаалтаа гарган дахин хянан, хийх ажлуудаа эхнээс нь хийж эхэлнэ.

Ингээд миний өглөөний хэвшил болсон зүйлс маань эдгээр 10 зүйл юм. Харин Таны өглөө бүрийн хэв маяг ямар байдаг вэ?

--

--

GaakiGaaki
GaakiGaaki

Written by GaakiGaaki

Би ном унших, түүнийхээ дагуу тэмдэглэл хөтлөх мөн хувь хүний хөгжилтэй холбоотой бичвэр бичих дуртай. Та бүхэн миний бичвэрүүдтэй цуг байгаарай. :)

No responses yet