Ажил дээрээ аз жаргалтай байх 12 алхам

GaakiGaaki
3 min readMar 17, 2021

--

Та ажил дээрээ аз жаргалтай байхыг хүсэж байна уу? Мэдээж бүх хүмүүс л хүсэх байх. Тэгвэл энгийн хэрнээ амьдралд хэрэгжүүлж болохуйц 12 зөвлөгөө, техникийг Та нартаа хүргэж байна.

1. Утга учрын мэдрэмжтэй байх.

“Хийж байгаа ажлаа хэрхэн утга учиртай болгохоо мэддэг ажилтнууд мэддэггүй ажилтнуудаас илүү аз жаргалтай байдаг төдийгүй, бусдад нөлөөлж чаддаг байна. Түүнчлэн илүү бүтээлч байж чаддаг гэнэ.

2. Ажлын ширээндээ өөрийн жижиг булан бий болгох.

Та ажил дээрээ олон цагийг өнгөрүүлдэг учраас аз жаргалтай байхын тулд албан тасалгаа болон өөрийн ажлын ширээгээ өөртөө тааламжтай, таатай байлгахын тулд өөрийн гэсэн буланг бий болгон чимэглээрэй хэмээн зөвлөж байна. Миний хувьд би өөрийн хэрэгцээтэй зүйлсийг өөрт тааламжтай байдлаар ширээн дээрээ байршуулсан байдаг.

3. Ажлын сайн найзтай болох.

Олон улсын нэгэн судалгаагаар “Ажил дээрээ найзтай байх нь идэвхтэй ажилтан байхад тусалдаг” гэжээ. Ажилтнууд нөхөрлөлийг бий болгосноор илүү үр бүтээлтэй ажиллах, амжилтад хүрэхэд нөлөөлдөг байна. Мэдээж ажил дээрээ найз байх нь хөгжилтэй, сэтгэл хангалуун, цаашилбал найзаасаа тус дэм авах, үнэнч шударга байхад нөлөөлнө.

4. Хувийн асуудлаа гэртээ үлдээ.

“Дотоод цагийн менежмент”-ийн зохиогч Жули Моргенстерн “CBS”-ийн нэгэн мэдээнд “Хувийн амьдрал сэтгэл зовоосон асуудал ихтэй байх үед сэтгэл хөдлөл ихтэй болдог”. Сэтгэл хөдлөл таныг гундааж, стресс таныг ядраадаг. Их стресстэх үед хийж байгаа ажил тань эцэс төгсгөлгүй мэт болж, цагаа байн байн харж, бүтээлч бус болдог. Тиймээс ямар ч асуудал тулгарсан хувийн асуудлаа гэртээ үлдээж, ажлын цагтаа ажлаа хийх нь хамгийн чухал.

5. Талархлаа илэрхийл.

Хамтран ажилладаг хүмүүстээ “Баярлалаа”-г харамгүй хэлэх хэрэгтэй. Үүднээс угтан авч буй ресепшин, үйлчилэгч, харуул хамгаалалтын ажилтан хэн ч бай “Баярлалаа” гэх үгийг хэлснээр тэднийг идэвхтэй болгох, талархлыг ч хүлээх болно.

6. Эрүүл хооллож, ус сайн уух.

Сайн хоол унд идэж, ажлын өдрийн турш ус сайн ууж байх нь эрч хүчийн түвшин, аливаа хандлагад томоохон нөлөө үзүүлдэг байна. Аль болох гэрээсээ эрүүл хоол бэлдэн ирж амтархан идэж болно.

7. Зохион байгуулалттай байх.

Ажлын байран дээрээ зохион байгуулалттай байх нь ажилдаа илүү сайн бэлтгэх, үр бүтээлтэй ажиллах боломжийг олгодог. Ажлын орчинд цэвэрхэн ширээ эмх цэгцтэй байдал стрессгүй байхад нөлөөлдөг. Ажил дээрээ стресстэй байгаа бол ширээн дээрээ овоорсон элдэв зүйлсээсээ ангижрах хэрэгтэй.

8. Олон зүйлийн араас хөөцөлдөх хэрэггүй.

Олон зүйлийг зэрэг хийх нь үр дүнгүй байдаг. Стэнфордын их сургуулийн сэтгэл судлаачид олон зүйлийг зэрэг хийх нь цагийг хэмнэх бус харин ч үр дүнгүй өнгөрүүлдэг, түүнчлэн анхаарал төвлөрөл, бүтээлч байдлыг бууруулдаг гэж үздэг байна. Олон зүйлийг зэрэг хийж, их ажлаар өөрийгөө дарахын оронд тухайн цаг мөчид нэг ажил дээр анхаарал хандуулахыг хичээ. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд хийх ажлын жагсаалт гаргах хэрэгтэй.

9. Хөдөлгөөн хий.

Гадаа гарч гүйх, алхах, шатаар явах, сунгалтын дасгал хийх, эсвэл 10 минут дасгал хийх зэрэг ажлын өдөр хөдөлгөөн хийж байх нь олон тооны сайн үр нөлөөтэй. Та аль хэдийнээ дасгал хийж, эрүүл хооллоод эхэлчихсэн бол сайн л байна. Бүхэл өдрийн турш компьютерийн өмнө сууж, ажиллах нь жингийн илүүдэл, зүрх судасны өвчин, нүд аргах, өөр бусад өвчнөөр өвдөх эрсдэлд оруулдаг. Товчхондоо бол хөдөлгөөн сайн хийж байх нь таны зан аашийг ч таатай сайхан болгоно.

10. Өөрийгөө урамшуул.

Хайртай хүнтэйгээ өдрийн хоол идэх, шинэ зүйл худалдаж авах, өөртөө чихэр авч идэх гэх мэтээр, ямар нэг ажил, төслөө хийж дуусгасныхаа дараа өөрийгөө урамшуулах цаг гаргаарай. Аз жаргалтай байхын тулд өөрөөрөө бахархаж ч болно.

11. Тухайн өдрөө бодож тунгаах.

Та тухайн өдрөө бодож тунгаан, ямар сайн сайхан зүйл хийсэн, юуг хийж амжаагүй, цаашид юуг хийх талаар бодох нь маш сайн. Та тэмдэглэлийн дэвтэр, ухаалаг утас, таблет зэрэг дээрээ яагаад тухайн ажил таньд чухал байгааг сануулж бичээрэй.

12. Инээмсэглэ.

Энгийн сайхан инээмсэглэл нь ажил дээрх аз жаргалыг нэмэгдүүлэх төдийгүй тархинаас невропептид хэмээх бодис ялгаруулдаг байна. Инээмсэглэл үнэгүй бөгөөд бусдад ч бас нөлөөлдөг юм шүү.

Ингээд аз жаргалтай ажлын байраа бүгдээрээ бий болгоцгооё.

--

--

GaakiGaaki
GaakiGaaki

Written by GaakiGaaki

Би ном унших, түүнийхээ дагуу тэмдэглэл хөтлөх мөн хувь хүний хөгжилтэй холбоотой бичвэр бичих дуртай. Та бүхэн миний бичвэрүүдтэй цуг байгаарай. :)

No responses yet