АЗ ЖАРГАЛТАЙ АЖЛЫН БАЙР

GaakiGaaki
4 min readNov 9, 2020

--

Япончуудын ажил, амьдралдаа хэрэгжүүлж амжилтад хүргэсэн “5S” зарим байдаг ба үүнийг та нартаа сонирхуулахыг хүслээ. “5S” гэдэг нь ажлын байрыг зөв зохион байгуулах, стандарт журмыг хэрэгжүүлэх, ажлын чанарыг сайжруулах, сахилга батыг төлөвшүүлэхэд чиглэсэн системчилсэн үйл ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл ажлын байрны зохион байгуулалтыг сайжруулах ажлыг хөнгөвчлөх, богино хугацаанд бага зардлаар илүү ихийг хийх арга, техник хэрэгслийн цогц юм.

1S / Seiri-Сэйри / — Сайн ангилан ялгаж, цэгцлэх

2S /Seiton- Сэйтон /- Сайн цэгцэлж зохион байгуулах, нягт нямбай

3S /Seiso –Сэйсо /- Сайн цэвэрлэх

4S /Seikesty — Сэйкэцү/- Хэвшүүлэх

5S /Shustyke — Шицүкэ /- Зуршил болгох

1. Сэйри (цэгцлэх).

Алхам-1. Бүгдээрээ ажлын байраа сайтар нягталж ажилд хэрэг болохгүй бүхнийг илрүүлж хэрэггүй бүхнийг зайлуулна.

Алхам-2. Хэрэг болох, болохгүй эсэхийг тогтоож чадахгүй бол тодорхой хугацаа заасан тэмдэг тавиад ажигла.

Алхам-3. Хугацаа болмогц, жишээлбэл гурван сарын дараа тэр зүйл хэн нэгэн хүнд хэрэг болж байгаа эсэхийг шалгаарай.

Хэрэв гурван сарын хугацаанд тэр зүйл хэнд ч хэрэг болоогүй бол хэрэггүй гэсэн үг.

Хэрэггүй бүхнийг үгүй хийхдээ:

- Бусад хэлтгэс, газарт шилжүүлэх,

- Хаях,

- Компанийн эд хөрөнгийг үгүй хийхдээ мэдэгдвэл зохих хүнд нь хэлэх хэрэгтэй,

- Ажлын байранд хэрэгцээгүй зүйлийг олж илэрүүлэхийн тулд бүх нүх сүвийг шалга,

2. Сэйтон (нягт нямбай).

Алхам-1. Ажлын байрнаас хэрэгцээгүй бүхнийг зайлуулж чадсан эсэхийг шалга. Дараа нь ажлын дараалал, техник хэрэгслийн хөдөлгөөн, аюулгүй байдал, үр ашигтай ажиллагаа зэргийг бодолцон юуг хаана тавих талаар сайтар бодогтун.

Алхам-2. Тэгээд үр ашигтай ажиллагааг хангах үүднээс юуг хаана тавих талаар бусад нөхөдтэйгээ хамтран хэлэлцэн шийдвэл зохино. Хүний хөдөлгөөнийг аль болохоор хэмнэх зорилгоор хамгийн хэрэгцээтэй зvйлийг хэрэглэгч хvнд нь ойр тавих зарчмыг баримталах хэрэгтэй. Онцын хэрэглэгдэхгүй зүйлсийг арай зайдуухан тавьж болох юм. Эдгээр зарчмыг мөрдлөг болгон бүгдээрээ хамтран төлөвлөгөө зохиогоод бүх юмыг тэр дагуу байрлуулах хэрэгтэй.

Алхам-3. Үр ашигтай ашиглах үүднээс ажлын байранд юу хаана байгааг хvн бүхэнд мэдүүлэхийн тулд зохих жагсаалтыг гаргаж, хайрцаг, сав болгон дээр наах хэрэгтэй. Шургуулга болгон дээр дотор нь юу байгааг зааж өгөх нь зүйтэй.

Алхам-4. Дээр дурдсан зарчмуудыг баримтлан галын хор байгаа болон техник хэрэгсэл орж гарах газрыг тусгайлан зааж шаардлагатай бол аюулгүй байдлын талаарх санамж тэмдэг тавих гэх мэт.

3.Сэйсо (цэвэрлэх).

Сэйсо гэдэг нь ажлын байраа цэвэрлэж, цэмцийлгэх гэсэн vг юм. Бүтээгдэхүүний чанар болон түүнийг үйлдвэрлэж байгаа ажлын байрны ариун цэврийн хооронд тун нарийн холбоо бий. Тэгэхээр Сэйсог өдөр болгон, заримдаа өдөрт хэд хэдэн удаа хийж хэвшил болгон сурах хэрэгтэй.

Сэйсог хэрэгжүүлэхийн тулд:

- Юмыг бохирдохыг бүү хүлээ. Машин, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, тавилга зэрэг ажлын байранд байгаа бүхнийг байнга цэвэрлэн өчүүхэн ч бохирдуулахгүйг хичээ.

- Та бүхэн өөрсдийн ажлын байр орчноо бүрэн хариуцвал зохино. Үйлчлэгчид зөвхөн нийтийн эзэмшлийн байр талбайг хариуцдаг. Цэвэр бөгөөд аюулгүй орчинд ажиллахыг хүсвэл тийм орчныг өөрөө хичээн бий болгох хэрэгтэй.

- Цэвэрлэх гэдэг бол шалгах гэсэн үг юм. Энэ нь үйлдвэрийн газарт тун чухал.

4. Сэйкэцү (хэвшүүлэх).

Сэйкэцү (хэвшvvлэх), байгууллагын хэмжээнд цэвэр цэмцгэр нөхцөл байдлыг бий болгох гэсэн үг юм. Юуны тvрvvнд “5S”-ииг хэрэгжvvлэх талаар тавьсан хvчин чармайлтаа бүү сулруул.

Сэйкэцүг хэрэгжүүлэхийн тулд:

- Цэвэр цэмцгэр байх нөхцөлийг бий болгогтун. Ажлын байраа цэвэрлэх хуваарь гаргагтун.

- Байгууллагын нэгжүүдийн хоорондын уралдаан бол хүмүүсийн зүгээс “5S”-ийг дэмжих нөхцөл бүрдүүлэх, тэдний урам зоригийг бадраагч нэн үр ашигтай хэрэглүүр мөн.

5. Шицүкэ (зуршил болгох).

Шицүкэ нь бусад “4S”-ийг бодвол хялбар бус ойлголт болно. Байгууллага нь ажлын байрыг цэвэр цэмцгэр байлгах зорилго тавивал юуны урьд эхний “4S”-ийг хэрэгжүүлэх ёстой. Тэгэхдээ “5S”-ийн гол агуулга нь хүн бүрт “4S”-ийг хэнээр ч хэлүүлэхгүй, хэвшил болгон дуртайяа хэрэгжүүлдэг тийм соёлыг төлөвшүүлэхэд оршдог.

Бүтээмжийг урт хуга­цааны туршид дээшлүүлэх үүднээс авч үзвэл Шицүкэ нь “5S”-ийн хамгийн чухал зорилт болно. Хэрэв Шицүкэд хvрээгүй бол “5S” удаан амьдрахгүй.

Шицүкэг англиар орчуулсныг монгол болговол “Өөрийн сахилга бат” гэсэн үг юм, Ханз үсгээр Шицүкэний ханзны утга нь “Өөрөө өөрийгөө аятайхан болго”, “Юмыг өөрөө илүү хий” гэсэн утгатай үг болно. Компанийн гишүүн бүхэн ийм оюун санааны хандлагатай болвол компани их бүтээмжтэй байж чадна.

--

--

GaakiGaaki
GaakiGaaki

Written by GaakiGaaki

Би ном унших, түүнийхээ дагуу тэмдэглэл хөтлөх мөн хувь хүний хөгжилтэй холбоотой бичвэр бичих дуртай. Та бүхэн миний бичвэрүүдтэй цуг байгаарай. :)

No responses yet