Аз жаргалын анхны жор:
Өнгөрсөн хугацаанд удаан бясалгахаас зайлсхий.
Өнөөдөр магадгүй хэн нэгэн танд урам зориг өгөх үгсийг хэлээгүй байж болох юм. Харин заримдаа бидэнд хэрэгтэй зүйл бол зөвхөн урмын сайхан үгс байдаг. Зөв сонгосон цөөн хэдэн үгс нь бидний хүчин чармайлтыг хоёр дахин нэмэгдүүлэх, бүхэлдээ бууж өгөх хоёрын ялгаа болдог. Хүн болгонд л амьдралынхаа тодорхой үед сэтгэл санаагаар унаж бууж өгөх бодол төрсөн байдаг. Ойр дотны хүмүүс нь тэр болгон сэтгэл санаа сэргээчхмээр үг олж хэлж чадахгүй, дэмий л цугтаа шанална. Гэхдээ мэдээж сэтгэлээр унах хэрэггүй. Таны сэтгэл санааг сэргээж, эрч хүч өгөх үгсийг бэлдлээ.
Амьдралынхаа үнэ цэнийг дахин мэдрэхэд танд тус болно гэж найдаж байна. Дэлхийг бүхэлд нь аз жаргалтай байгаасай гэж хүсэж байгаа бол гэртээ хариад гэр бүлийнхнийгээ хайрлаарай.
1. “Мөнх амьдрах юм шиг л мөрөөдөөрэй. Маргааш үхэх юм шиг л амьдраарай” — Бенжамин Франклин
2. “Чиний гоо сайханд чинь дурласангүй, хөгширсөн гэж хайрлахаа ч больсонгүй” — Рудольф Зоммерфельд
3. “Тантай зөрсөн хүмүүс инээмсэглэхээр яваарай, харин тантай уулзаж учраад багахан ч гэсэн аз жаргалыг мэдрээсэй” — Ошо
4. “Заримдаа амьдрал өөрийнхөө жамаар жигдрээд ирдэг” — Макс Фрай
5. “Аз жаргал — төрөл төрөгсөд болон таны ойр дотнын хүмүүс бүгд амьд сэрүүн, эрүүл бас аз жаргалтай байхыг хэлнэ. Бусдыг нь засаж залруулах боломжтой, бас хаяж ч болно, худалдаж авч бас зүгээр мартаж ч болно” — Леонид Сухоруков
6. “Надад цаг байхгүй гэж битгий хэлж байгаарай. Танд Микеланжело, Леонардо да Винчи, Томас Жефферсон, Пастер, Хелен Келлер, Альберт Эйнштейн нарт байсан шиг цаг байгаа шүү” — Жексон Браун
7. “Тухайн үед аз жаргалтай байсан бол хийсэн зүйлдээ хэзээ ч бүү харамсаж бай” — Омар Хаям
8. “Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун биш байгаа бол Бурхан тэнгэр бидний өршөөг” — Дорнын сургааль
9. “Харилцаа эвдэх хамгийн шалгарсан арга — харилцааг илүү тодорхой болгох явдал” — Уинстон Черчилль
10. “Танд тохиолдож байгаа бүх зүйл, таны эргэн тойрон байгаа бүх хүмүүс — та тэднийг дуудсан учраас таны амьдралд тэд орж ирцгээсэн юм. Тэднийг цаашид хэрхэхийг зөвхөн та л шийднэ” — Ричард Бах
11. “Хорин жилийн дараа та хийж чадаагүй зүйлдээ харамсана, бас хийсэн зүйлдээ ч харамсана. Тийм учраас яг одоо эргэлзээгээ хая” — Марк Твен
12. “Өөрийнхөө хүслээр амьдарч байгааг тань хувиа хичээсэн гэхгүй. Хувиа хичээх — бусад хүмүүс таны хүслээр бодож, амьдарч байгааг л хэлнэ” — Оскар Уайлд
13. “Нүүрэн дээр илэрч байгаа илэрхийлэл таны өмссөн хувцаснаас ч илүү чухал” — Дейл Карнеги
14. “Хэрвээ танд хүнд хэцүү санагдаж байгаа бол та уулын оргил өөд алхаж байна. Хэрвээ хөнгөн байвал та ангал руу унаж байна” — Генри Форд
15. “Буруутан болгон уучлалт гуйдаггүй. Харилцаагаа үнэлж байгаа хүн л уучлалт гуйдаг юм” — Эрих Мария Ремарк
16. “Ихийг мэдэж байгаа хүнийг ухаантай гэхгүй, хэрэгтэй зүйлийг мэдэж байгаа хүнийг л ухаантай гэнэ” — Эсхил
17. “Чаддаг нь ажил хийдэг. Чадаггүй нэг нь шүүмжилдэг” — Чак Паланик
18. “Хүнд санагдсан үед нэг зүйлийг сайн бодоорой: бууж өглөө гээд сэтгэл чинь хөнгөрөхгүй” — Майк Тайсон
19. “Эмэгтэй хүнийг хайрлаж байна уу — тэгвэл түүнээс юу авах вэ гэж бодох хэрэггүй, харин түүнд юу өгч чадах вэ гэж бодоорой” — Андре Моруа
20. “Бусад хүмүүс таны тухай юу гэж боддог бол гэдэгт санаа зовж яваа цагт та тэдний мэдэлд байна гэсэн үг юм” — Нил Дональд Уолш
21. “Амьдрал хэтэрхий богино, түүнийг хоолны дэглэм, харамч эрчүүд бас муу сэтгэл санаанд зарцуулах нь хайран” — Фаина Раневская