Амралтыг өөртөө.

GaakiGaaki
2 min readJul 18, 2020

--

Амралтын өдрийг өөртөө зориулах нь сэтгэл, бодлоо цэгцлэхэд тохиромжтой цаг биш гэж үү?

Бид ажилласаар л байдаг. Их ажлын дараа амрахад мэдээж таатай мэдрэмж төрдөг. Ажлын 5 өдөр хичээж ажиллаж амралтын хагас бүтэн сайны өдөр л зарим хүмүүст цаг зав гардаг шүү дээ. Энэхүү 2 хоногийн амралтыг нэг өдрийг нь гэр бүлдээ, нэг өдрийг нь өөртөө гаргаж байгаарай. Өөртөө зориулах гэдэг нь бүх хүмүүсээс өөрийгөө тусгаарлах биш, харин өөртөө сэтгэл гаргах юм. Энэ сэтгэл нь юу ч байж болно. Ном унших, ваннд хэвтэх, шопинг хийх, өөрийнхөө дуртай амттан, хоол идэх, салхинд гаргах гээд л чи юу хийхийг хүсэж байна түүнийгээ л хийнэ гэсэн үг юм. Сайхан тухтай орчин бүрдүүлээд, хийж хэрэгжүүлэхийг хүссэн ажлуудаа нэг нэгээр нь бодож болно. Ингэснээр бусад өдрүүдийнхээс илүү төвлөрч шийдэл хурдан олох болно гэдэгт итгэлтэй байна.

Бас дан ганц хагас бүтэн сайны амралт биш, зуны амралт, ээлжийн амралтаа ч мөн адил ая тухтай сайхан өнгөрүүлэх хэрэгтэй. Ихэнх хүмүүс эдгээр амралтаараа сайхан амардаг байх л даа. Яахав та хэрвээ ингэж амарч чадахгүй байгаа бол нэгийг бодоод үзээрэй гэж хүсэж байна. Хүн орчноо сольж, байгаль дэлхийтэйгээ ойр байх нь аливааг үзэх үзлийг хүртэл өөрчилдөг юм шүү. Усны чимээ сонсох, уул ус, амьтан ургамлыг харах нь хүний бодол санааг сэргээж, шинэхэн эрч хүчийг өгдөг гэдэгтэй маргах хүн байхгүй биз ээ.

Тиймээс амралтыг өөртөө гэсэн уриан дор Та бүхэндээ зуны налгар сайхан амралтыг ая тухтай сайхан өнгөрүүлээрэй гэж хүсэж байна.

--

--

GaakiGaaki
GaakiGaaki

Written by GaakiGaaki

Би ном унших, түүнийхээ дагуу тэмдэглэл хөтлөх мөн хувь хүний хөгжилтэй холбоотой бичвэр бичих дуртай. Та бүхэн миний бичвэрүүдтэй цуг байгаарай. :)

No responses yet