Бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэх нь зөв үү?

GaakiGaaki
2 min readAug 31, 2020

--

Бусдад сайхан сэтгэгдэл төрүүлнэ гэдэг өөрийгөө бусдад таниулж буйн нэг хэлбэр юм. Тухайн хүн таныг анхны уулзалтаар л дүгнэнэ гэсэн үг. Шинээр танилцаж буй хүн, удаан уулзалдаагүй хүмүүс гээд хүнд сайхан сэтгэгдэл төрүүлнэ гэдэг маш чухал зүйл.

Хэрэв та сайхан ааштай бусдад байнга сайхан сэтгэгдэл төрүүлж явдаг бол хэзээ ч газардахгүй. Эсрэгээр нь харахад муухай ааштай мэт боловч дараа нь бодохоор сайхан сэтгэгдэл төрүүлсэн хүмүүс ч байдаг.

Гэхдээ л анхны сэтгэгдэл гэдэг бол маш чухал. Хүнд анхны сайхан сэтгэгдэл төрүүлж болох, цаашид байнга хэрэгжүүлж, амьдралдаа мөрдөж явах арга бол инээмсэглэл юм. Инээмсэглэх нь аливаа сөрөг бодлыг бодохгүй байхад нэн тустай.

Хэрэв та ямар нэг харилцаанд орж л байгаа бол тухайн цаг мөчдөө сэтгэл хангалуун байгаарай. Хүнтэй уулзах үедээ утсаа оролдох, өөр зүйлсийн талаар бодох нь хажууд байгаа нэгнээ хүндлэхгүй байгаатай агаар нэг юм. Хамгийн чухал зүйл бол аливаад эерэг байх. Харилцан ярилцаж буй үед хэн нэгнийг муулах, муугаар ярих гээд үгүйсгэсэн өнгө аястай яривал мэдээж тухайн хүнд таатай санагдахгүй.

Аль болох эерэг зүйлсийн талаар ярилцаж харилцан нэг нэгэндээ эерэг хандлага төрүүлээрэй. Хамгийн чухал зүйл бол цаг барих. Бусадтай тодорхой цаг тохирсон бол яг цагтаа л очоорой. Эсвэл цагаасаа өмнө очоод хүлээхэд буруудах зүйл огт байхгүй.

Иймд бусдад сайхан сэтгэгдэл төрүүлнэ гэдэг нэг их хэцүү зүйл биш байгаа биз. Гагцхүү таныг бусдад таниулах эхний бөгөөд энгийн нэг алхам юм.

Бусдаас сайныг олж харах нүдтэй байгаарай.

--

--

GaakiGaaki
GaakiGaaki

Written by GaakiGaaki

Би ном унших, түүнийхээ дагуу тэмдэглэл хөтлөх мөн хувь хүний хөгжилтэй холбоотой бичвэр бичих дуртай. Та бүхэн миний бичвэрүүдтэй цуг байгаарай. :)

No responses yet