Бусдын нүд чихийг орлох хэрэггүй.

GaakiGaaki
3 min readMay 6, 2022

--

Заримдаа “Тэр ингэж ярьж байна лээ” … “Тэр ингэсэн гэсэн” … “Тэр тэгсэн гэсэн” … хэмээн ярьж өөрийн нүд чихийг орлох хүмүүстэй бид өдөр бүр таардаг. Хэрвээ та хүссэн бол өөрөө тухайн хүнээс шууд асуух, уулзаад мэдэх боломж бид бүгдэд бий. Бусдыг үгээр үг хийж, хэн нэгний бусдын талаар ярих боломжийг бүрдүүлж, хөхүүлэн дэмжиж, тухайн хүний нүд чихийг орлох гээд байгаагаа тэр бүр мэддэггүй. Зарим нь мэдсэн ч ярьсаар л байдаг … Хэн нэгэн бусдын тухай ярихдаа ямар ч баримт нотолгоогүйгээр таамаг байдлаар ихэвчлэн ярьдаг. Харин түүнийг сонсохдоо “Ингэж бодож болохгүй”, “Ингэж харж байгаад харамсаж байна” гэхчлэнгээр бусдын үзэл бодолд өөрийнхөө үзэл бодлыг шингээх хэрэгтэй болдог. Гэхдээ хэд нь ингэж хэлдэг бол? Энэ тун сонирхолтой.

Бусдын тухай хий дэмий ярихыг дэмжих байдал харамсалтай нь өнөөдөр газар авч. Энэ нь бусдын талаарх тухайн хүний бодлыг өөрийн өнцгөөс шүүж зааварлаж, зааварчилсаар байна. Гэхдээ бидэнд бусдыг шүүмжлэхгүй байх олон шалтгаан бий. Үүнд:

1. Үйлдэл хийхээсээ өмнө бодох:

Бид аливаа зүйлийг эхлүүлэхийн тулд эхлээд сайтар бодож үзэх хэрэгтэй. Үнэхээр үүнийг хийх нь зөв үү? Хэдхэн секундийн турш зогсоод нөхцөл байдалд сайн дүн шинжилгээ хийгээд үзье. Хэрэв бид хэн нэгнийг шүүх гэж байгаа бол бүх нотлох баримтыг ширээн дээр байлгах хэрэгтэй.

2. Хэн ч төгс биш:

Бусдад илүү хүлээцтэй хандахыг хичээ. Та хэн нэгний хийсэн зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байж магадгүй, гэхдээ энэ нь аймшигтай зүйл биш л бол амьдарч чадна. Хүн бүрийн буруу, би л үүнийг өөрөөр, зөвөөр хийх болно гэж бодож байгаа бол энэ чинь таны л бодол.

3. Бид бүгд адилхан биш:

Хүн бүр өөр өөр дахин давтагдашгүй. Бидний олж авсан соёл, гэр бүл, найз нөхөд, боловсрол, бид бүгд өөр өөр түүхтэй. Та ямар нэг зүйлд дургүй байгаа нь бусдын буруу огтхон ч биш.

4. Өөрийгөө хар:

Та бусдыг шүүмжлэхэд илүү их цаг зарцуулахын оронд өөрийгөө ажиглахад илүү их цаг зарцуулах хэрэгтэй. Өөрийн өсөлт хөгжилтдөө илүү их анхаар. Хэрэв бид бүгд алдаа гаргадаг гэдгийг ойлгочихвол энэ том асуудал биш.

5. Нээлттэй бай:

Нээлттэй, хүлээцтэй сэтгэлгээтэй хүн байх нь таны тухай маш их зүйлийг бусдад хэлж өгөх болно. Бусдад эерэг хандлага үзүүлэх нь харилцаа холбоог ихээхэн хөнгөвчилдөг. Түүнчлэн, хэрэв та хүлээцтэй, нээлттэй сэтгэлгээтэй бол сонирхолтой хүмүүстэй уулзах нь гарцаагүй.

6. Гадаад төрхөөр дүгнэж болохгүй:

Түүний талаар огт юу ч мэдэхгүй, уулзаж ч байгаагүй, холоос ч харж байгаагүй байж тухайн хүнийг муугаар бодох эсвэл хэн нэгний талаар сайн муу талаас нь санал өгөх нь буруу. Хүмүүсийн талаар дүгнэлт хийхээсээ өмнө хүмүүстэй сайн танилцахад цаг гарга.

7. Шүүх нь бусдыг гэмтээж болно:

Хэн ч буруугаар хэн нэгэнд үнэлэгдэхийг хүсэхгүй. Хэн нэгний тухай бусдад буруугаар ярих нь тухайн хүнийг гэмтээхэд хүргэнэ гэдгийг мартаж болохгүй. Хүний сэтгэл зүй гэж ямар чухал гэдгийг та надаар хэлүүлэлтгүй мэдэх байх.

8. Үргэлж чиний зөв биш:

Өөрийн үзэл бодлыг бусдад тулгах нь тийм ч таатай биш. Чиний бодол бол чиний л бодол. Гэхдээ өөрийн санаа бодлоо бусдад нээлттэй хэлэх хэрэгтэй ч тулгах шаардлагагүй юм. Чиний зөв гэж бодож байсан зүйл бусдад буруу байж болно.

--

--

GaakiGaaki
GaakiGaaki

Written by GaakiGaaki

Би ном унших, түүнийхээ дагуу тэмдэглэл хөтлөх мөн хувь хүний хөгжилтэй холбоотой бичвэр бичих дуртай. Та бүхэн миний бичвэрүүдтэй цуг байгаарай. :)

No responses yet