“Жим” өгүүлэг
Хүн бүр амьдралын олон жимээр явдаг. Жим бүр нь өөр өөрийн гэсэн нарийн замтай. Тэрхүү нарийн замаар явахдаа бид аз жаргалыг мэдрэх, саад бэрхшээлтэй учрах гээд алдаа онооноосоо суралцсаар амьдралын урт аялалд гардаг. Тэрхүү аяллын нэгээхэн хэсэг болсон бүсгүйн амьдралын жимээр орсон юм.
Шөнийн 3 цаг болж байхад гадаа салхи исгэрч, нэг л жихүүн намар. Салхи оруулах гэж жаахан онгойлгосон цонх салхинд хүчтэй хаагдахад, давхийтэл цочсон Ананда бүсгүй босон, сандарч цонхоо хаав. Шөнө сэрэх бүрдээ айдаг түүний хувьд өнөөдөр урьд урдийнхаас илүү айж эмээсэн, шаналал дүүрэн байсан юм. Яагаад гэвэл Ананда өнөөдөр сүйт залуудаа хайргүй гэдгээ хэлж, цаашид хамт байж чадахгүй тухайгаа хэлсэн хэрэг. Жирийн нэгэн сэхээтэн айлаас гаралтай айлын ганц охин түүний хувьд нарийн ширийн хайр дурлалын асуудлаа зөвхөн ээжтэйгээ л ярилцдаг байсан юм. Түүний эцэг эх Германд амьдардаг. Өнөөдрийн ийм сэтгэл санаа хэцүү үед айлын ганц охин байх, дээрээ ах эгчгүй зовлонг илүү ихээр мэдэрч байлаа.
Шөнө сэрсэн цагаас хойш унтахгүй эргэж хөрвөөн хэвтсээр байтал өглөөний 6 цагтай золгов. Ажил нь 9 цагт эхлэх тул Ананда босож усанд ороод ажилдаа явах бэлтгэлээ хийн гэрээсээ эрт гарлаа. Ажил руугаа явах замдаа сүйт залуу болох Баянаагийн царайг яаж харахаа мэдэхгүй хэцүү байв. Учир нь Баянаа түүнтэй хамт ажилладаг ба нэгэн газрын захирал хийдэг. Анх сургуулиа төгсөж ирээд Маркетингийн хувийн том компанид төсөл хариуцсан мэргэжилтнээр ажилласан Анандад ажилд орсон цагаас нь эхлэн тусалж, дэмнэж явсан залуу бол Баянаа.
Ананда бол Баянаад найзын хувиар ханддаг ба нэгэн өдөр Баянаа Ананда би чамд хайртай надтай гэрлээч гэсэн санал тавьснаар Анандагийн амьдралыг 90 градус эргүүлсэн юм. Зөвхөн найз гэж бодож явсан нь эндүүрэл байж. Баянаа бол тухайн үед адилхан төсөл хариуцсан мэргэжилтэн байсан ба хожим нь одоогийн байр суурь дээрээ ирэхийн тулд Гүйцэтгэх захирал Тулгын итгэлийг сайн гэгч нь олж авсан юм. Бүх нууцыг нь мэддэг, хаа ч явсан Баянааг дагуулан явдаг байсан юм. Түүний цүнхний бариул л гэсэн үг. Нэг л өдөр ажлынхан дундаа Баянаа нэр хүндгүй нэгэн болж хувирав. Ажилтнуудын хоорондын яриаг хүртэл захиралд хэлдэг гээд нягтлан бодогч Сувдаа тун дургүй. Тийм болоод ч Баянаагийн тухай элдэв цуурхал яриаг өдөөнө. Баянаа 2 жилийн дараа маркетингийн газрын захирал болсон юм. Захирал болсон өдрөө тун чиг сайхан найр наадам шиг хүлээн авалт хийж ажлынхныгаа дайллаа. Би та нартайгаа урдийн л адил тэгш сайхан харьцаатай байж ажил хэргээ сайн явуулнаа. Надад та бүхэн итгээрэй гэсэн үг анхны хундаганы үг байсан юм.
Угаас Ананд хайртай байсан тул тэр орой бүгдийг нь явсны дараа Баянаа Ананд хандан би чамгүй бол амьдарч чадахгүй. Хоёулаа нэг гэрт орж хамтран амьдаръя. Өглөө хамт ажилдаа яваад, орой цугтаа гэртээ очоод л гоё биш гэж үү. Ананда “Би тийм хурдан харилцаанд дургүй”. Тэглээ ч би чамайг найзаа л гэж бодож явдаг. Юуны чинь хайр байх билээ Баянаа минь. Чи одоо захирал болсон надаас илүү зөндөө сайхан охид хүүхнүүдтэй учирна шүү дээ. Надтай хамт удаан ажиллаад дассан л байх найз минь. Чиний өмнө зам чинь нээлттэй байна гэж тэр инээмсэглэв.
Баянаа нилээн уусан тул чи намайг юу гэж бодоод байгаа юм бэ? Харсан үзсэн болгоноо таалж явна гэж бодоо юу? Би тийм хүн бишээ. Нэг л хүндээ хайртай бол хайртай хэвээр байдаг. Бас хайртай хүнээ өөрийн болгож чаддаг хүн шүү гээд уурлан өрөөний хаалга тас хаан Анандаг орхин гарав. Ананда би юу хэлчихвээ хүний сэтгэл сэв суулгаад л…. миний энэ ам уу гээд босон араас нь гарав.
Өглөө ажил дээрээ ирэхэд ажлынхан бүгд за та хоёр ямар байсан бэ? Сайхан байсан юм бишүү өглөө захирал та хоёрыг “Corporate” буудлаас жолооч нь авсан сурагтай. Замаараа гэртээ хариад хувцсаа солиод амжаад ирээ юу? гээд Хулан тас тас инээв. Хулан бол түрүү жил компанид орж ирсэн Сангийн сайдын дүүгийн охин юм. Баян айлын ганц охин. Тэр хүссэн болгоноо авдаг гэж хүн бүр л ярина. Хүний мууд яасан дуртай юм гэж бодогдохоор олны дунд бахдалтай нь араггүй хэлсэн юм. Ананда ч гайхаж чи юу яриад байгаа юм бэ? Хэн тэгж байна. Би гэртээ хоноод л ирж байна гэж хэлээд ширээнийхээ ард суув. Тэр өдөр тиймэрхүү хүн бүр Ананда руу асуулт асууж байгаа юм шиг, харц нь хүртэл асуултын тэмдэг шиг харагдан өнгөрлөө.
Нилээд олон хоногийн дараа тэр яриаг Баянаа өөрөө гаргасныг би мэдсэн юм. Мэдсэн даруйдаа Баянаагийн өрөө рүү өөрийн мэдэлгүй давхин орж, чи яасан муухай хүн бэ? Би чамайг арай ч ийм гэж бодсонгүй. Яах гэж тийм худлаа цуурхал дэгдээсэн юм бэ? Тэгэх шаардлага байсан гэж үү. Баянаа Анандад хандан би чамд хэлээ биз дээ. Яаж ч байсан би чамайг өөрийн болгоноо гэж. Гээд тэр инээснээ одоо би хуралтай чи миний өрөөнөөс гарахгүй юу. Хүмүүс ороод ирнэ гэв. Ананда гайхан урьдын Баянаа биш болжээ гэж дотроо бодон өрөөнөөс нь гарав.
Ширээн дээрээ очиж суугаад дотроо баахан юм бодон гомдох шиг ч уйлах ч шиг болов. Учир нь найз гэж бодож явсан залуу нь өөрийг нь хуурч, бусдад худал цуурхал тараан өөрийг нь өөрийн болгох гэж зальт арга хэрэглэж байгааг нь бодохоор дотор нь муухай оргино. Анандаа ийн бодон ер нь л хэдэн сар ээж аав дээрээ очиж амраад ирье гэж бодон ээжрүүгээ видеокалл хийлээ. Герман Монгол хоёр 7 цагийн зөрүүтэй ба утсаа хартал Германд шөнө болж байгаа юм байна ш дээ. Орой л ярья. Тэр хоёртоо гэнэтийн бэлэг бариад хэлэлгүйгээр хүрээд очдог хэргээ гээд хэлэхгүйгээр шийдэв.
Цайны цагаараа Ананда Герман явах онгоцны билетээ захиаллаа. Ананда бол Германд төрж өссөн билээ. Ингээд 1 сарын дараа явах билетээ аван сэтгэл санаа нь арай дээрдэн ажил дээрээ очив. Ажлын хаалгаар орж очив уу гүй юу бүх хүмүүс урдуур хойгуур нь холхин, хурдан хурдан гүйлдээд нэг юм болсон байжээ. Гэтэл үйлчлэгч хоёр эгчийн ярианаас сонсвол Гүйцэтгэх захирал Тулга нас барсан байв. Миний дотор ч сонин болж, зүрх хурдан цохилж, гар чичрэн сандрав. Хажуугаас харсан хүн аавыгаа алдсан гэлтэй Ананд шоконд орсон байлаа. Яаж ширээнийхээ ард сууснаа ч үл санана.
Гүйцэтгэх захирлын ажил явдал сайхан болж өнгөрч, ажлынхнаараа буян ч их үйлдлээ. Тулга захирал ердөө ганц хүүтэй ба тэр хүү нь 15 настай. Компани удирдаад аваад явах хэмжээний том болоогүй тул түүний эхнэр Саянаа Баянаад маш их итгэдэг. Тийм дээ ч Гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгчээр Баянаа томилогдов. ТУЗ-ын хурал болж Баянааг Гүйцэтгэх захирал болсон тухай Ананда олж мэдээд ашгүй дээ гэж бодов.
Бүгд дор бүрнээ маш сайн ажиллаж, олон төслийн ард гарч байлаа. Баянаа угийн ажилдаа сайн тул бүгд гар нийлэн ажилцгаав. Гүйцэтгэх захирал гэлтгүй Баянаа шөнө оройгүй ажилтнуудтайгаа цуг ажиллаж нэгэн том төслийн ард гарсны дараа бүх ажилтнуудын өмнө ажил дээрээ Анандад гэрлэх санал тавьсан юм. Хүн хэлээд байхад чинь ийм юм хийх ч гэж дээ гэж дотроо бодон бас захирал хүнийг олны өмнө муухай харагдуулахгүй юмсан гэж бодон муухан инээмсэглэн өгсөн цэцгийг нь Ананда авлаа. Бүгд л алга ташин аз жаргал хүсье та хоёртоо гээд ам уралдан хэлцгээв.
Баянаа бол хаанаас нь ч харсан сайхан залуу, нуруу туруу өндөртэй, дугуй цагаан царайтай, инээхээрээ шүд нь маш гоё харагддаг. Тун жентелмэн залуу. Хамгийн гол нь Ананда өөр хүнд хайртай байсан юм. Анандагын цор ганц хайр нь Германд үлдсэн юм. Анандагын Германд сурч байхдаа хамгийн анхны монгол хүнтэй танилцсан нь Мэргэн байсан юм. Мэргэн бол ээжийнх хамгийн сайн найзынх нь үеэл юмсанж. Ананда өөрийн насны хамгийн анхны эрэгтэй хүнтэй тийм ойр байж, халамжлуулж, хайрлуулж байгаагүй билээ. Мэргэн Ананда хоёр 20 настай байхдаа танилцаж. Түүний дараа дотносон уулздаг байлаа. Германд төрснөөсөө авахуулаад маш олон жил болсон болохоор Монгол эх орон руугаа явахыг Ананда маш их хүсдэг байсан бөгөөд 25 насандаа Монголдоо очиж амьдарна гэсэн зорилго өөртөө тавин Монголд ирсэн нь энэ аж. Монгол руу явах тухайгаа Мэргэнд 1 жилийн өмнө хэлсэн нь Мэргэнд бодох хугацаа өгсөн хэрэг. Мэргэн хариуд нь бодолгүйгээр шууд л би явахгүй ээ. Би эндээ үлдэнэ. Монголд очоод юу ч хийх билээ. Энд төрж өссөн энэ миний эх орон л гэсэн үг.
Ананда тэр өдрөө Мэргэнг харахаас ч дургүй хүрч Монгол хүн байж эх орноо мартдаг, үгүйсгэдэг энэ хүнтэй би цаашид хамт байна гэхээр бүр сууна гэхээр үр хүүхэд минь хүртэл монгол явж чадахгүй болно гэж үү гэж бүр ирээдүйгээ ч төсөөллөө. Ямар ч байсан би яваад хол байвал намайг санаад ирнэ гэж бодон Мэргэн болоод аав ээжийгээ орхин Монголдоо ирсэн юм. Анандагын өвөө эмээ хоёр Хөвсгөлд амьдардаг тул онгоцноос буугаад шууд л хөвсгөл рүү нисдэг онгоцонд суулаа. Хөвсгөл далай үнэхээр сайхан харагдах аж. Миний эх орон ийм сайхан гээд Ананда цээжээрээ дүүрэн Монголынхоо агаараас амьсгалж, сэтгэл дүүрэн ирсэн нь энэ. Өвөө эмээ нь хол тул яах ч араггүй Улаанбаатарт байр худалдан авч ганцаараа амьдрах болсон юм. Өдөр бүр ганцаараа байж Германд үлдсэн хэдийгээ маш их санаж, өдөр бүр дуудлага хийдэг байсан ч хажууд нь байсан ч болоосой хэмээн гансран сууна. Тэр үед Анандад хань болдог байсан хүн бол яахын араггүй Баянаа юм.
Баянаагийн гэрлэх санал тавьсан өдрөөс хойш өдөр бүр гэрт нь цэцэг хүргэлт ирж, орой бүр хоолонд урих болов. Ананда Мэргэний тухай Баянаад өдөр шөнөгүй л ярьж магтаж, хайртайгаа хэлж байсан байхад тэр арай ч дээ гэж бодон түүнийг харахаас ч дургүй нь хүрнэ.
Нэг өдөр Мэргэн Ананда руу холбогдож хайрыгаа уучлаарай. Би Австрали явж амьдрахаар шийдсэн. Тэнд том компанид ажлын ярилцлагад тэнцсэн гэж хэлэв. Тэнгэр нурах шиг болж миний хойноос ирнэ гэж бодож явсан хүн маань хаа байсан Австрали руу явна гэнээ. Гээд уйлах шиг болов. Чи над дээр ирэхгүй юм уу намайг санахгүй байна уу? гэж уйлан ярихад Мэргэн Ананда би өөр бүсгүйтэй болсон тэр маань жирэмсэн уучлаарай би хэд хоногийн дараа, чамайг тайтгарсны дараа дахин холбогдоно гээд утас тасрав.
Анандагын сэтгэл маш ихээр өвдөж, бүр хашгиран уйлав. Арай ч дээ би энэ тухай ээжид хэлэх үү яахуу хэнтэй зөвлөлдөх вэ? Ядаж байхад надад найз ч байхгүй. Би гэж азгүй амьтан гэж өөрийгөө зүхэв. Энэ тухайгаа ээждээ хэлж чадалгүй амаа тас хамхихаар шийдэв. Баянаагийн гэрлэх санал тавьснаас хойш түүнийг царайг эгцэлж харахад ч хэцүү. Ядаж байхад Мэргэнтэй харилцаа тасарсан. Би гэж хүн яагаад л байна даа хэмээн бодон гансрав.
Баянаа туслахаараа дамжуулан орой 7 цагт Шангрилагийн 7 давхрын ресторанд оройн хоол идэх урилга хүргүүлэв. Урилгыг авч орой юу өмсөх тухайгаа бодон, Баянаагийн тухай дахиад нэг бодож үзэх үү, гэхдээ л би түүнийг найзаа гэж боддог, би түүнд хайргүй шүү дээ, түүнтэй сууна гэхээр төсөөлөгдөхгүй юм. Яах вэ, яаж аятайхан байдлаар дахин түүнд хэлэх вэ гэсэн бодол хөвөрнө. Би бүр найзгүй болчих вий дээ би Баянаатай найз хэвээр үлдмээр байна. Хэрвээ түүнийг саналыг хүлээж авахгүй бол тэр надтай сайхан харилцаж чадах болов уу гэж бодсоор рестораны үүдэнд ирэв. Тэнд хэн ч байхгүй зөвхөн Баянаа, Ананда хоёрт л зориулагдсан юм шиг нам гүм байлаа. Анандаг ресторанд оронгуут хөгжим эгшиглэн хаанаас ч юм Баянаа маш сайхан хослол өмсөн гартаа том баглаа боодолтой улаан сарнай тэврэн гарч ирээд түүний зүг алхав. Анандагын зүрх хүчтэй цохилон Баянааг Мэргэн болгон дотроо төсөөлөв. Төсөөлөлдөө автан өөрийн эрхгүй инээмсэглэн зогсож байлаа. Гэнэт түүний төсөөлөл хуурамч болохоо мэдэн царайгаа төв болголоо. Баянаа маш баяртайгаар инээмсэглэн ширээнд урин тэд оройн зоог барьсан юм. Хооллож дууссаны дараа Баянаа Ананда би чамд маш их баярлаж байна миний саналыг хүлээж авсанд гэж хэлэв. Ананда хариуд нь уучлаарай Баянаа тэр үед чамайг ажилтнуудын өмнө эвгүй байдалд оруулахгүй юм гэсэндээ би хүлээж авсан юм. Намайг Мэргэнд хайртай гэдгийг чи мэднэ шүү дээ. Гэхдээ Мэргэн өөр бүсгүйтэй болсон гэдгээ саяхан надад хэлсэн. Би удахгүй Герман явна. Тэнд 3 сар болоод ирнэ. Харин чи надад чөлөө өгнө биз дээ. Чөлөө өгөхгүй ч гэсэн би ажлаасаа гараад ч болтугай заавал явна. Долоо хоногийн дараа би явна. Чамд энэ тухайгаа хэлж чадахгүй байсан юм. Уучлаарай Баянаа гээд Анандаа гэмшингүй царай гарган суув. Гэртээ очсоны дараа Анандаагийн сэтгэл маш их зовиурлан юунд ч юм санаа зовон сэтгэлээр унасан байлаа.
Түүний явах өдөр ирж ажлаа хүлээлгэн өгч, замаараа гэртээ очин ачаа тээшээ аван гаргах гэтэл утас нь дуугарлаа. Дугаарыг нь ч харалгүй утсаа автал. “Байна уу Ананда цонхруугаа хардаа” гэсэн Баянаагийн хоолой байлаа. Цонхоор хартал Баянаа машиныхаа дэргэд зогсож байлаа. Юу ярихаа ч мэдэхгүй Ананда чимээгүйхэн машинд сууж явлаа. Баянаа: Ананда чи бүр ирэхгүй явчих вий дээ яг 3 сар болоод л ирнэ биз дээ гэж яг л жаахан хүүхэд ээжээсээ юм асууж шиг бөлтөлзөн асууна. Ананда инээмсэглэн тэгэлгүй яахав дээ Монгол хүн чинь хэлсэн үгэндээ хүрдэг зантай биз дээ гэж инээмсэглэв.
Баянаа түүнийг тэврэн сайн яваад хурдан ирээрэй гээд хацар дээр нь үнсэв. Ананда ч ичингүйрэн дуу сулхан чи ч гэсэн сайн сууж байгаарай гээд хурдхан ачаагаа аван алхав.
Германд очоод сар гарны дараа Ананда Баянааг учиргүй санан үгүйлж, найзын хувиар санах биш, түүнд хайртай болсон гэдгээ мэдсэн юм.