Стрессээс ангижрах арга.

GaakiGaaki
2 min readAug 24, 2020

--

Стресс бол бидний ажил, амьдралыг байнга үгүй хийж байдаг. Амьдралд юу ч тохиолдсон өөртэйгөө байнга ярилцаж, өөрийгөө тайвшруулах арга замыг олох хэрэгтэй. Миний хувьд би стрессдсэн үедээ аль болох стрессдүүлсэн асуудлаа шийдвэрлэхийг хичээдэг ба өөртэйгөө ярилцаж, өөрийгөө сонсохыг хичээдэг. Ингэснээр багахан ч гэсэн тайвширлыг олж авдаг.

Стрессдэхгүй байх энгийн аргуудаас та бүхэнтэй хуваалцахыг хүслээ.

- Цагийг тулгаж аливаа зүйлийг хийхгүй байх

- Цагаа зөв төлөвлөж байх

- Цагтаа тарж байх

- Цайны цагаар зарим үед гадуур гарч хооллож байх

- Ажил, амьдрал, амралтаа зохицуулах

- Уучлах чадвартай байх

- Өөртөө сэтгэл хангалуун байх

- Өөртөө итгэлтэй байх

- Өөрийгөө ямагт хайрлах

- Аливаа зүйлээс байнга татгалзахгүй байх

Би стрессдсэн үедээ мөн хөгжим сонсох дуртай. Энэ бол стрессээс ангижрах хамгийн энгийн бөгөөд шилдэг арга юм. Та сонсох дуртай дуу хөгжмөө байнга сонссоноор уйдах талдаа орсон бол бүр хөгжмийн өөр урсгалыг сонсож болно. Надад нэг хүн өөрийн сонсдог төрөл бүрийн рок дуунуудыг санал болгодог ба түүнийг сонсохоор би арай өөр мэдрэмж авдаг. Сэтгэл санаа сэргээд л ирдэг. Тэгэхээр хөгжим бидний амьдралд бас нэгэн чухал байр суурийг зайлшгүй авчирч байгаа гэж боддог.

Мөн стрессдсэн үедээ юу ч бодолгүй зүгээр л нам унтах нь маш сайн. Энэ нь таныг унтаж сэрсний дараа стрессдүүлж байсан бүх зүйлийг тань мартуулж, тэр чигээр нь таныг сэргээсэн байх нь гарцаагүй.

Ингээд амьдралаас хором бүрийг мэдэрч аль болох стресст өртөлгүй аз жаргалтай амьдрахыг хүсэж байна.

--

--

GaakiGaaki
GaakiGaaki

Written by GaakiGaaki

Би ном унших, түүнийхээ дагуу тэмдэглэл хөтлөх мөн хувь хүний хөгжилтэй холбоотой бичвэр бичих дуртай. Та бүхэн миний бичвэрүүдтэй цуг байгаарай. :)

No responses yet