Сул талаа ч хүлээн зөвшөөр.
Сул тал бол сул тал. Хүн бүрд ямар нэг сул тал үргэлж байдаг. Төгс төгөлдөр нэгнийг бид хайгаад ч хэрэггүй биз. Амьдралд хааяа дургүй хүргэм асуудлууд өчнөөн гардаг ч түүнийг ямар нэг байдлаар шийдвэрлэхэд сул талаа ч ашиглаж болох л юм. Хэн нэгэн таныг үргэлж доош нь хийж, хийсэн ажлыг тань үгүйсгэдэг бол, та тухайн хүнийг өөрт нь яагаад ингэж хандаад байгаа тухай шулуухан өөрөөс нь асууж, асуудлыг шийдвэрлээрэй.
Энэ нь та өөрөө өөрийгөө хэт шулуун шударга, зарим үед хэтрүүлдэг сул талтай гэж бодож байвал, энэ нь таны энэ асуудалд давуу тал ч болж болно.
Хүн бүр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Бид давтагдашгүй нэгэн учраас өөрийн сул талыг хувирган өөрт тохирох арга барилыг олох болон өөрийн сул талыг хүлээн зөвшөөрч, бусдын ч сул талыг хүлээн зөвшөөрснөөр харилцаа илүү хялбар болох болно.
Сул талаа давуу тал болгох боломж хүн бүрд бий гэдгийг мартаж болохгүй. Жишээ нь:
- Цагийг зөв тодорхойлсноор ямар ч ажил саадгүй бүтэх болно. Хэрэв та ажлын дундуур утсаа байнга оролддог бол утасныхаа wifi болон 4G сүлжээг унтрааж, гаднаас зөвхөн дуудлага, мессеж хүлээн авахад л бэлэн болгоорой. Ингэснээр таны хийж буй ажилд саад болохгүйгээр барахгүй, ажил төлөвлөх, хийх ажлын жагсаалт гарган, түүнийгээ хэрэгжүүлэхэд нэн тустай.
- Сул талаа нуухын оронд хүлээн зөвшөөр. Өөрөөр хэлбэл сул талаасаа ичих биш бодит байдалтайгаа эвлэр. Жишээ нь: Та хэт яриасаг бол түүнийгээ хүлээн зөвшөөр. Их ярьлаа гээд буруудах зүйл байхгүй. Гол нь ярьж буй зүйлийнхээ зөв, бурууг л ялгаж, салгах ухаантай байх хэрэгтэй.
- Бусдыг шүүмжлэх. Та бусдыг хэт их шүүмжилдэг бол яг юунаас болоод тэр хүнийг шүүмжилж байгаа тухайгаа эргээд нэг бодоод үзээрэй. Магадгүй таны шүүмжлэл бусдад эерэг зүйл авчиран, түүний асуудлыг шийдвэрлэхийг хэн ч үгүйсгэхгүй. Бусдад байнга магтуулан өндөрт нисэн явсан хүнийг та нэг өдөр шүүмжилж, түүнд сануулга өгөх ч юм билүү хэн мэдлээ.
Иймээс бид сул тал гэж бодсон зүйлээ засахыг хичээж, түүнийгээ давуу тал болгох бүрэн боломжтой гэдгийг санах хэрэгтэй.
Танд амжилт хүсье.