УНШСАН НОМЫН ТЭМДЭГЛЭЛ-“АЛДАГДСАН ХОЛБОО” — ЙОХАН ХАРИ /2019 ОН/

GaakiGaaki
2 min readJun 30, 2022

--

Хүний сэтгэл зүйн эрүүл мэнд нь биеийн эрүүл мэндтэй нэгэн адил маш чухал асуудлуудын нэг бөгөөд бие махбодын өвчинтэй яг адилхан юм. Бид өдөр бүр л сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудалтай тулгарч байдаг. Энэ нь бусадтай харилцах, хооллох зуршил, бие махбодын дасгал хөдөлгөөн, аливаа бодис хэрэглээний зан байдал, хүнд хэцүү нөхцөл байдлыг мэдрэх, даван туулах гэх мэт багтдаг. Нэг ёсондоо сэтгэл зүйн эрүүл мэндийг бид зөвхөн эмээр эмчлэх гэж оролдолгүйгээр харин нийгмийн олон талт өнцгөөс харж эмчлэх цаг нь нэгэнт болсон.

Сэтгэл зүйн эрүүл мэндийг сайжруулахын тулд миний бодлоор:

- Эерэг байх,

- Бие махбодын хувьд идэвхтэй байх,

- Бусадтай холбогдох,

- Байнга суралцахыг эрэлхийлэх,

- Аливааг даван туул чадвараа сайжруулахыг хичээх,

- Бясалгал хийж сурах,

  • Шаардлагатай үед мэргэжлийн хүмүүсээс тусламж хүсэхээс айхгүй байх зэрэг юм.

“Сэтгэл зүйн эрүүл мэнд нийгэмтэй салшгүй холбоотой.”

Тэгвэл энэхүү номонд бидний сэтгэлд гутралд автдаг шалтгаанууд хийгээд түүнээс гарах итгэл найдварыг хэрхэн олох тухай эрдэм шинжилгээний талаас нь тайлбарлан бичсэн бүтээл юм. Мөн сэтгэлийн бага зэрэг гуниг гутралаас үүдэн амиа хорлох хэмжээний өвчилсөн хүмүүс бидний эргэн тойронд байдаг гэдгийг “ганцаардах ёсгүй” гэдэг үгээр оруулсан гэлтэй надад санагдсан юм.

Яалт ч үгүй сэтгэл гутрал, сэтгэлийн түгшүүр нь бидний өнөөгийн нийгмийн өвчин эмгэг мөн бөгөөд үүнээс үүсгэгч шалтгаан нь магадгүй бидний бодож байгаагүй зүйл ч юм билүү. Хэрэв та ямар нэгэн байдлаар сэтгэл гутралд өөрийгөө автсан гэж үзвэл зөвхөн өөртэйгөө зууралдаад байлгүй бусад хүмүүстэй хамтарч, холбогдон зөвхөн өөрийгөө гэх үзлээс салж, өөрийн түүхийг бусадтай хуваалцаж, бусдын түүхийг сонсож, хамтран бүтээлцэж, хэзээ ч ганцаараа гунигтай биш байдаг юм байна гэдгийг ойлгох болно. Энэхүү номыг уншсаныхаа дараа та магадгүй өөрийн хийдэг байсан үйлдлүүдээ өөрчлөхөөр шийдэх ч юм билүү.

“Чи бол ямар нэгэн эд анги нь эвдэрсэн машин биш, харин хэрэгцээ чинь хангагдаагүй амьтан юм.”

--

--

GaakiGaaki
GaakiGaaki

Written by GaakiGaaki

Би ном унших, түүнийхээ дагуу тэмдэглэл хөтлөх мөн хувь хүний хөгжилтэй холбоотой бичвэр бичих дуртай. Та бүхэн миний бичвэрүүдтэй цуг байгаарай. :)

No responses yet