УНШСАН НОМЫН ТЭМДЭГЛЭЛ: “ГЭДЭС” — ЖУЛИА ЭНДЭРС.

GaakiGaaki
2 min readAug 29, 2022

--

Хоол идсэний дараа залхуу хүрч ядардаг шалтгаан нь тархин дахь цусны эргэлт багасч, идсэн хоолыг нарийн гэдэс рүү түрж шингээх бэлтгэл үйл явцад ихээхэн энерги зарцуулж буйтай холбоотой байна. Ийм үед аль болох тайван сууж амрах нь нарийн гэдсээ бүрэн чадлаараа ашиглахад нь тусалж буй хэрэг юм.

Тиймээс хоолны дараа тайван сууж ном уншдаг хүн яаралтайгаар буцаад ажилдаа ордог хүнээс илүү сайн хоолоо шингээдэг ажээ. Тэгвэл та аль төрлийн хүн бэ? гэх мэт сонирхолтой ч юм шиг, бидний хоорондоо төдийлөн ярилцаад байдаггүй сэдэв болох (бөөлжих, суулгах, өтгөн хатах, цээж хорсох, хэхрэх, унгах гээд л … ) эдгээрийг маш хөгжилтэй энгийн бөгөөд шинжлэх ухаанч байдлаар тайлбарлан бичсэн нь надад маш их таалагдсан.

Гэдэсний бактериуд таргалалт, харшил, цаашлаад Альцхеймерын өвчинд ч нөлөөлдгийг сүүлийн үеийн олон судалгаагаар баталсан тухай мөн гэдэс нь тархи, зүрхнээс дутахгүй чухал эрхтэн гэдгийг маш сонирхолтойгоор хөндөж өгсөн байна. Хамгийн сонирхолтой нь хоол тэжээл шингээх үйл явц, гэдэсний бактери зэрэг нь сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг талаарх сүүлийн үеийн мэдээллүүдийг ч дурдсан. Уг номыг унших үед эрүүл мэндийн холбогдолтой бусад мэдээллүүдийг ч бид олж авах болно.

Энэхүү номыг уншиж дууссаны дараа би өөрийнхөө дотор оршин буй миний төлөө бүхий л амьдарлаа зориулдаг тэр бүх ажилч хичээнгүй бактериуддаа чин сэтгэлээсээ баярлалаа хэмээн хэлмээр санагдсан шүү.

3 чухал үндсэн хэсгээс бүрдсэн энэхүү номын:

1-р хэсгийн “Сэтгэл татам гэдэс”.

Өтгөн хэрхэн гадагшилдаг вэ?

Бид яг юу иддэг вэ?

Харшил гэж юу вэ? гэх мэт.

2-р хэсгийн “Гэдэсний мэдрэлийн тогтолцоо”.

Бидний эрхтнүүд хоол хүнсийг хэрхэн тээвэрлэдэг вэ?

Бөөлжих

Тархи гэдэс хоёр. гэх мэт.

3-р хэсгийн “Микробын ертөнц”.

Дархлааны тогтолцоо

Насанд хүрсэн хүний гэдэсний орчин

Бактери. гэх мэт.

Онцлох мэдээллүүд:

Дархлааны тогтолцооны 80 хувь нь гэдсэн дотор байдаг. Хэвтэж байхдаа хэхэрмээр байвал зүүн талаараа харж хэвтэх, гэдэс таны дүүрээд унтаж чадахгүй байвал баруунаас зүүн тал руугаа харж хэвтэх. Бактериуд бидний хооллолтод тусалдаг.

Эрүүл ходоодтой хүн нэг зүсэм бялууг идэхэд дунджаар 8 цагийн хугацаанд бүрэн боловсорч биеэс гадагшилдаг бол удаан шингээдэг хүмүүсийн хувьд 3 өдөр шаардлагатай болдог.

Элгээ хайрлаж өвчнөө намдаая гэвэл эм, тарианаас илүүтэйгээр өвчин намдаах лаа хэрэглэх нь зүйтэй. Учир нь бидний уусан эм элгээр давхар шүүгддэг. Харин шулуун гэдсээр орж ирэх лаа нь үйлчлэл хурдан бөгөөд тун нь бага хэмжээтэй байдаг байна.

--

--

GaakiGaaki
GaakiGaaki

Written by GaakiGaaki

Би ном унших, түүнийхээ дагуу тэмдэглэл хөтлөх мөн хувь хүний хөгжилтэй холбоотой бичвэр бичих дуртай. Та бүхэн миний бичвэрүүдтэй цуг байгаарай. :)

No responses yet