УНШСАН НОМЫН ТЭМДЭГЛЭЛ: ТООХГҮЙ ОРХИВОЛ АЮУЛД ХҮРГЭХ ӨВЧНИЙ ШИНЖ ТЭМДГҮҮД — ДОТРЫН ЕРӨНХИЙ ЭМЧ АКИЦҮ ТОШИО

GaakiGaaki
3 min readNov 29, 2023

--

Бидэнд эрт анзаараагүйдээ харамсах өвчний дохио, шинж тэмдгүүд илэрсээр л байдаг. Түүнийг анзааралгүй өнгөрөөснөөс болж сүүлд нь хохирдог. Харин өвчин хүндэрсний дараа бид:

- Дахиад жаахан эрт өвчнөө мэдсэн бол…

- Илүү хялбараар эмчилж болох байсан атал…

- Хэвтэрт, бусдын асаргаанд орохгүй байсан атал…

- Амь аврагдах боломжтой байсан атал… гээд харамсан суух нь их.

Бидний биед илэрч буй зарим шинж тэмдэг ямар нэг НУУГДМАЛ өвчний дохио юм болов уу? Хүн гэнэт өвчин тусах нь бараг л цөөхөн. Тоохгүй удвал эмчлэхийн аргаггүй болдог хүнд өвчин ихэнхдээ хөнгөн шинж тэмдгээр илэрч байдаг гэдгийг бид мэддэггүй, анзаардаггүй. Тиймээс маш хянамгай байх хэрэгтэй. Дийлэнх өвчин бидний биеэр дамжуулан аюулын дохио өгч байдаг байна.

- Алхах төдийд л амьсгаадах,

- Шөнө 3-аас олон удаа ариун цэврийн өрөө орох,

- Өтгөн нарийхан гарах,

- Хөнгөн хөдөлгөөн хийхэд цээжний зүүн хэсгээр өвдөх,

- Зөвхөн тостой зүйл идэхэд баруун хавирганы нумаар өвдөх,

- Яагаад ч юм зовхи унжих гэх мэт.

Бие бага зэрэг тавгүй байх болон шим тэжээлийн дутагдлын шинж тэмдгээс эхлээд хэвтэрт, бусдын асаргаанд ороход нөлөөлөх өвчин, буруу амьдралын хэвшлээс үүдэлтэй өвчин гээд бүгд аюулын дохио өгсөөр байдаг.

Тэгвэл өвчин болохоос нь өмнө эмчлэх боломжтой, бидэнд тохиолддог өдөр тутмын бие тавгүйрхэлүүд байдаг байна. Үүнд:

- Тодорхойгүй шалтгаанаар арьс хуурайших — Гэдэсний орчны доройтол

- Унтсан ч ядаргаа тайлагдахгүй байх — Элэг муудах

- Завж шарлах — Ходоод гэдэс муудах

- Унтаад сэрэхэд л хөл хавагнасан байх — Бөөр муудах

- Архи уусны маргааш суулгах — Нойр булчирхай муудах

- Буйл хавдах — Дархлаа сулрах. Эдгээрийг бид тоохгүй орхивол өвчин болох аюултай.

Мэдээж бид эмчилгээний гол түлхүүр бол эрт илрүүлэг гэдгийг мэддэг болсон. Жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах нь бидний өөртөө өгч буй бэлэг гэж ойлгох хэрэгтэй.

Жишээ нь бид магнигүйгээр бид амьд явах боломжгүй. Магни бол биеийн дулаан болон цусны даралт, дааврын шүүрлийн зохицуулалт, булчингийн агшилт зэргийг дэмжиж бие дэх 300 төрлийн ферментийн үйл ажиллагааг хадгалах үүрэг гүйцэтгэдэг. Магни дутагдвал булчин болон зүрхэнд нөлөөлж, энэ нь хэм алдах байдлаар шинж тэмдэг болон илрэх бөгөөд мөн булчингийн таталт /зовхи таталт гэх мэт/ хэлбэрээр илэрдэг. Мэдээжийн хэрэг магнийг дотоодод үйлдвэрлэх боломжгүй учраас хоол хүнсээр дамжуулан сайтар нөхөж авч байх хэрэгтэй. Мөн стрессээс болж магнийн хэмжээ буурдаг гэдэг учраас өнөөгийн нийгэмд бол илүү анхаарч, нэмэлтээр хэрэглэх ёстой болоод байгаа юм.

Тэр ч бүү хэл сүүлийн үед нүүрс-ус агуулсан хүнсийг бага хэрэглэх хэрэгтэй гэх мэдээлэл дэлгэрээд байгаа. Энэ нь биеийн жинг бууруулдаг ч бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлж, бүдүүн гэдэсний үрэвслийн илрэл болдог. Аливаа зүйлийн тунг тааруулан хэрэглэх гэдгийг бид хэдийнээ мартсан. Мэдээж тодорхой хэмжээгээр нүүр-усыг бид зохих ёсоор хэрэглэж байх хэрэгтэй. Огт хэрэглэхгүй байх боломжгүй. Огт хэрэглэхгүй байвал нөгөө өвчин дахиад л ирнэ. Тиймээс эрүүл байхад хамгийн чухал зүйлс болох хоол хүнсээр дамжуулан биед хэрэгтэй шим тэжээлээ авч байх, дасгал хөдөлгөөн хийх, урьдчилан сэргийлэх үзлэгт жил бүр, улирал бүр хамрагдах зэрэг арга хэмжээг авч байж бид эрүүл, урт удаан наслах боломжтой болох нь.

Нэг сонирхолтой мэдээ дуулгахад тамхи бүдүүн гэдэсний хорт хавдрын нэг шалтгаан болдог байна. Энэ нь анх сонин сонсогдож магадгүй ч тамхи татах үед хорт хавдар үүсгэгч бодис шүлстэй холилдож улаан хоолой, ходоодоор дамжин гэдсэнд хүрдэг байна. Эдгээр бодисууд нь биеийн хэсгүүдэд тарж тухайн хэсгийн салст бүрхэвчийг гэмтээн хорт хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг. Тиймээс тамхи бол хэдэн зуун өвчний үүр уурхай гэдгийг тогтоогоод аваарай.

--

--

GaakiGaaki
GaakiGaaki

Written by GaakiGaaki

Би ном унших, түүнийхээ дагуу тэмдэглэл хөтлөх мөн хувь хүний хөгжилтэй холбоотой бичвэр бичих дуртай. Та бүхэн миний бичвэрүүдтэй цуг байгаарай. :)

No responses yet