Уншсан номын тэмдэглэл: “Хамгийн чухалыг хэмж” — Жон Доэрр
Илүү нээлттэй, хариуцлагатай, бүтээлч хамт олонг хэрхэн бий болгож, хувь хүн болон жижиг гарааны бизнес, үндэстэн дамнасан том компанийн аль нь ч байсан зорилго тодорхойлж, түүндээ хөтлөгдөн чухал бизнесийн орчинг бий болгож болдог тухай энэхүү номонд өгүүлсэн юм. Бид эхлээд мөрөөдөх, түүний дараа мөрөөдлөө зорилго болгох, зорилго болгосон зүйлээ хийж эхлэх гэсэн зарчмаар явдаг. Энэ нь ч зөв. Мөрөөдлөө бодит болгох нь та биднээс хамааралтай. Таны болон танай багийн энэ 7 хоног эсвэл энэ сарын, энэ жилийн зорилго юу вэ? Тэрхүү зорилгодоо хэрхэн хүрэх арга замаа тодорхойлж, үр дүнгээ дүгнэхэд асуудал гардаг уу? Та бодоод үзээрэй.
Энэхүү ном амьдралынхаа аль ч үед гүйцэтгэлтэй, хариуцлагатай ханддаг хүн бүрд зориулагдсан. Мэдээж том компаниудын хувьд асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн тухай бидэнд чухал. Уншигч бид аливаа номоос өөрт хэрэгтэй, сургамж болох зүйлсийг л олж хардаг. Зарим тохиолдолд хэд уншсан ч ойлгохгүй ном гэж байдаг ч харин ихэнх нь ойлгомжтой, хүртээмжтэй байдаг шүү дээ. Тэгвэл энэхүү номонд дурдагдсан Билл Гэйтс сангийн тухай жишээ болгон оруулж байна. Хүн бүр эрүүл, бүтээмжтэй амьдралтай байх ёстой бөгөөд үүнд технологи ямар чухал ач холбогдолтой гэдгийг тэрээр харсан юм. Амжилттай яваа олон компани хүмүүнлэгийн үйлсэд нэгдсээр байгаа. Тэд соёлыг алгуур өөрчилж байгаа. Үүний нэгэн адил Гэйтс сан тухайн үед бичил шим тэжээл /амин дэм, эрдэс бодис агуулсан шим тэжээл/ -ийг үйлдвэрлэлд оруулж, river blindness буюу голын уснаас хүнд халддаг өвчинтэй тэмцэх, мөн вакцин үйлдвэрлэлд анхаарлаа хандуулсан байдаг. Эдгээр олон эрүүл мэндийн чухал ач холбогдолтой үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцдаа япончуудаас бүтэлгүйтэх үедээ юу хийх ёстойг ердөө л ажиглаж, түүнээсээ суралцаж байсан юм.
Жишээ нь: Дэлхийн хамгийн хөнөөлт амьтан болох шумуулын эсрэг тэмцэл. 2016 онд Гейтс сан Британийн Засгийн Газартай хамтран ширэнгэн ойн бүс нутгийн хамгийн хөнөөлт өвчин болох хумхааг устгах 5 жилийн 4,3 тэрбум ам.долларын төсөв бүхий компанит ажлыг эхлүүлсэн. Энэхүү ажлын явцад илүү өргөн цар хүрээтэй ажиллаж, халдварын тархалтыг зогсоодог вакцин түгээхийн оронд өвчнийг устгах иж бүрэн стратеги руу шилжсэн юм.
Аливаа зүйлийг хийхдээ гадна талаас нь биш, гүнд нь орж, илүү судалж, шинжилж асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх хэрэгтэй гэдгийг бид ойлгох ёстой.
Хүн бүр хуульч, эрдэм шинжилгээний ажил хийж тогтвор суурьшилтай ажиллах албагүй. Учир нь хүн өөрийгөө юу хийх дуртай, таны зүрх сэтгэлийг юу дүүргэж байгааг мэдэх цорын ганц хүн нь. Бид зорилго тавих явдлыг маш чухал гэж үзлээ гэхэд тэдгээр зорилгоо бүрэн ухамсарласан байх хэрэгтэй. Амбицтай зорилт тавихад буруу зүйл байхгүй боловч яаж түүндээ хүрч, үр дүнг хэрхэн хэмжих нь л чухал.