Уншсан номын тэмдэглэл: “Өөр” супер брендүүдийн №1 стандарт. Зохиолч — Марти Нөимиэр.
Стратегийн хоёр сонголт байдаг. Бусдын хийж буй зүйлийг улам сайжруулж, хямд, хурдан хийх, эсвэл бусдаас ялгаатай туйлын өвөрмөц зүйл хийх. Тэгвэл хоёр дохь сонголтыг хэрхэн хийх тухай маш чухал ойлголтуудыг энэхүү номоос бид унших болно. Бизнесийн хэмнэл хурдсахын хирээр брендүүд олширч байгаа үед зах зээлд аль бүтээгдэхүүн үлдэх эсвэл үхэх эсэхийг компаниуд биш хэрэглэгчид шийддэг болсон цаг.
Би маркетингийн ном уншиж судлах илүү дуртай бөгөөд уг номоос авах гэсэн гол санаануудаа авч чадсандаа баяртай байгаа. Энэхүү ном нь маркетинг сонирхогч бүхий л хүмүүст шинэ зүг чигийг заах заагч нь болж чадна. Хүчтэй брендүүдийг бий болгож, цаашлаад түүнийгээ түүнийгээ хэрхэн шинэлэг, бусдаас ялгаруулах гээд олон гайхалтай санааг ч өгөх болно. Та ямар нэг шинэ бизнес эхлүүлж, шинэ бренд үүсгэх гэж байгаа бол доорх хэдэн асуултуудыг өөрөөсөө асуугаад, хариултаа бичээд үзээрэй.
1. Танайх хэн бэ?
2. Танайх юу хийдэг вэ?
3. Танайх ямар чигээр явж байна вэ?
4. Брендийг хэн түгээдэг вэ?
5. Юу танай брендийг “цорын ганц” болгодог вэ?
6. Юуг нэмж эсвэл хасах вэ?
7. Танай брендэд хэн хайртай вэ?
8. Танай брендийн дайсан хэн бэ?
9. Танай брендийг юу гэж дуудах вэ?
10. Брендээ хэрхэн тайлбарлах вэ?
11. Брендээ хэрхэн таниулж түгээх вэ?
12. Хүмүүс танай брендтэй хэрхэн холбогддог вэ?
13. Хэрэглэгчид юуг мэдэрдэг вэ?
14. Хэрхэн үнэнч хэрэглэгчидтэй болох вэ?
15. Амжилтаа хэрхэн үргэлжлүүлэх вэ?
16. Танай алсын хараа юу вэ?
17. Брендийн багцаа хэрхэн хамгаалах вэ?
Би ч мөн адил эдгээр 17 шаталт үйл явцаар хийхийг хүсэж буй бизнесээ төсөөлөөд үзсэн бөгөөд бусдаас өөр байж, эрс өөрчлөлт хийж, бүтээгдэхүүн зохион бүтээхээс эхлээд зах зээлд нэвтрүүлэх гээд маш олон хэрэгжүүлэх үүрэг даалгавартай үлдсэн юм.