Хаана ч хэрхэн Парисчууд шиг байх вэ? /Каролин де Мегре, Анна Бергет/

GaakiGaaki
2 min readJan 20, 2022

--

2022.01.11–2022.01.20

21-р зууны Парис бүсгүйчүүдийн амьдралын хэв маягийг хөгжилтэй бөгөөд зоригтойгоор энэхүү ном өгүүлэх болно. Парис бүсгүйчүүдийн үнэн бодит байдал бол тэдэнтэй хамт байхад тийм ч амар биш, дээр нь тэд тийм ч сайн ээжүүд биш. Чухамдаа хайш яйш, найдваргүй, муу зуршил ихтэй, бидэнтэй л адилхан төгс биш хүмүүс. Гэхдээ тэд маш хөгжилтэй, халамжтай, сониуч. Хамгийн чухал нь тэд хэрхэн аз жаргалтай амьдрахаа сайн мэддэг хүмүүс. Энэ л бидний амьдралд дутагдаж буй гол асуудал. Бусад хүмүүсийг аз жаргалтай болгох тал дээр хэнээр ч хэлүүлэлтгүй гарамгай улсууд шүү дээ бид чинь. Харин хэрхэн өөртөө сэтгэл хангалуун байж, хором мөч бүрээ аз жаргалтай болгохоо төдийлөн мэддэггүй.

Харин энэхүү номоос бид хэрхэн аз жаргалтай байх, энгийн бөгөөд дэгжин хувцаслах, хайрлаж дурлахаараа хэрхэн өөрчлөгдөж болох, хэрхэн нууцлаг, тачаангуй байж найз залуугаараа хардуулах, хэрхэн хурим хийх зэрэг олон сонирхолтой зөвлөгөөнүүдийг унших болно. Сонирхолтой биш гэж үү.

Бүсгүйчүүд бидэнд тулгардаг гол асуудлуудын нэгээхэн хэсэг болох ХӨГШРӨЛТ, ЖИРЭМСЛЭЛТ, ГОО САЙХАН. Харин тэд үүний талаар ямар бодолтой байдаг бол? гэдгийг бид олж мэднэ. Өөрийгөө арчилж байгаа гэсэн сэтгэгдэл төрүүлэхгүйгээр өөртөө анхаарал тавих нь Парис бүсгүйчүүдийн хувьд гоо сайхан байхын гол нууц нь юм.

Жишээ нь:

Үс арчилгаа. Тэд үсээ ер нь л буддаггүй. Хэрэв будах бол зорилго нь цагаан үсээ дарах. За энэ чинь л надад сүүлийн 2–3 жилийн хугацаанд тулгараад байгаа гол асуудал. Маш их зүйл бодох, ажлын ачаалал, стресс бухимдал зэрэг нь цагаан үстэй нөхөрлөх үндсийг тавьж өгсөн дөө. Аан гэхдээ цагаан үсээ будгаар дарж байгаа ч сэнсэнд үгүй гэж хэлэх хэрэгтэй.

Гоо сайхан. Үүн дээр Парис бүсгүйчүүдийн хувьд энгийн байх зарчмыг баримталдаг гэхэд болно. Хэт их будахгүйгээр өөрийн байгалиас заяасан гоо сайхнаа харуулахыг тэд хүсдэг. Одоо байгаа царай зүсэндээ сэтгэл хангалуун байж дараагийн 10 жилд ирэх царай төрхөө бэлдэнэ гэсэн үг. Миний бодлоор үүнтэй санал нэг байгаа ч одоогийн арьс арчилгаан дээрээ илүү анхаарч, батга, сэвх, сорви гэх мэт үүсэж болох асуудлуудыг дарахын тулд гоо сайхны мэдлэгтэй байж, хэрэглэж буй бүтээгдэхүүндээ тууштай, үнэнч байж л ард нь гарна гэж боддог. Тиймээс алга дарам арьсаа арчлах нь дараагийн 10, 20 жилдээ өөрсдийгөө бэлдэх гол үндэс болох болно.

Ингээд дурдаад байвал маш олон зөвлөгөөнүүдээр дүүрэн энэхүү ном үргэлжлэх болно.

Аливаа түүх эхлэл, өрнөл, төгсгөл гэсэн гурван хэсгээс бүрдэх учиртай ч дараалал нь ямар байх нь тийм ч чухал биш.

/Жан-Люк Годар/

--

--

GaakiGaaki
GaakiGaaki

Written by GaakiGaaki

Би ном унших, түүнийхээ дагуу тэмдэглэл хөтлөх мөн хувь хүний хөгжилтэй холбоотой бичвэр бичих дуртай. Та бүхэн миний бичвэрүүдтэй цуг байгаарай. :)

No responses yet