Шинэ санаа олох боломжийн тухайд

GaakiGaaki
2 min readJul 26, 2020

--

Миний бодлоор хүн байнга шинийг санаачилж, амьдралд их идэвхтэй актив байх хэрэгтэй гэж боддог.

Хэр их идэвхтэй амьдарснаар бид бүгд тэр чинээгээрээ амьдралаас олон сайхан шинэ боломжуудыг олох болно гэж бодохгүй байна уу? Нэгэн хэвийн л өдөр тутмын амьдрах хэвшлээсээ салж, арай өөрөөр амьдраад үзвэл ямар вэ? Жишээ нь та огт хөдөлгөөн хийдэггүй бол гараад 10 мин алхах, байнга гаднаас хоол захиалж иддэг бол гэртээ ямар нэг хоолны жор харсан ч болно гараа гаргаад хоол хийгээд үзээрэй. Болохгүй зүйл гэж огт үгүй. Ер нь зөвхөн өнөөдрөөрөө амьдрах биш ирээдүйгээ харж, төлөвлөж байх нь маш чухал.

Миний толгойд олон зүйлс бодогдож, эмх замбараагүй байдал толгойд минь үүссэн үед би зүгээр л хөгжим сонсох дуртай. Тэр нь надад амар амгалан болоод тухайн бодлуудаа цэгцлэх шинэ боломжийг олгодог гэсэн үг. Эсвэл бүр огт танихгүй хүнтэй ярилцахыг хүртэл хүсдэг гээч. Та нар аливаа нэг шинэ санаа олохдоо хэрхэн олдог вэ? Миний хувьд би аливаа шинэ санаа санаачилга олох үедээ чимээ шуугиан багатай газар илүү бүтээлчээр сэтгэж чаддаг. Тэр нь магадгүй кофе-шоп, эсвэл миний өрөө ч байж болно.

Та бүхэн хэр алхах дуртай вэ? Тэгвэл шинэ санаа олоход алхах нь бүтээлч сэтгэлгээг илүү сайжруулдаг гэдгийг Стенфордын их сургуулиас гаргасан судалгаагаар илрүүлсэн байдаг юм байна. Магадгүй гадагш гарах боломжгүй бол гэртээ өрөөний дундуур, ажлын кордиороороо ч алхаж болно шүү дээ. Мөн надад унтаж амарсны дараа бүтээлч сэтгэлгээ улам нэмэгдсэн юм шиг санагддаг. Мэдээж унтаж байх үед хүний тархи амарч, шинэчлэл хийгдсэн байдаг. Тиймээс та нар минь бас ямар үед таны бүтээлч сэтгэлгээ илүү их нэмэгдэж байна гэдгээ анзаараад нэг үзээрэй.

--

--

GaakiGaaki
GaakiGaaki

Written by GaakiGaaki

Би ном унших, түүнийхээ дагуу тэмдэглэл хөтлөх мөн хувь хүний хөгжилтэй холбоотой бичвэр бичих дуртай. Та бүхэн миний бичвэрүүдтэй цуг байгаарай. :)

No responses yet