Эмэгтэй хүний үнэ цэнэ.

GaakiGaaki
2 min readJul 7, 2020

--

Бидний эргэн тойронд буй бүх зүйлд үнэ цэнэ оршин байдаг. Энэ нь танд байж болох хамгийн чухал зүйлийн бодит үнэлэмжийг хэлж байгаа хэрэг юм. Ямар нэгэн эд хогшилд ч гэсэн өөрийн үнэ цэнэ заавал байдаг шүү дээ. Тэгвэл эмэгтэй хүний үнэ цэнэ гэж эрэгтэйчүүдийнхийг бодвол ялгарах онцлогтой гэж боддог. Өөрийн үнэ цэнийг мэдэрсэн эмэгтэй хаана ч хамгийн сайхан харагдаж чаддаг. Энэ нь зүгээр наад захын хүмүүстэй харилцах, өдөр тутмын харилцаанаас мэдрэгдэж, дүгнэгдэж, түүгээрээ ч хүмүүст үнлэгдэж байдаг.

Миний хувьд эмэгтэй хүн өөрийн үнэ цэнээ мэдэрч, өөрийн үнэ цэнийг бий болгож, тэрийгээ хэзээд хадгалаж байх хэрэгтэй ба өөрийн гэсэн хил хязгаартай байж, тэр хязгаараас давах гэсэн хэнбугайг ч үл зөвшөөрч чаддаг байх хэрэгтэй гэж боддог. Ямагт өөрийн үнэ цэнээ бодож, үйлдэл, алхам бүрдээ тэр тухай санаж, бусдад түүнийгээ мэдрүүлж байх хэрэгтэй байдаг.

Эс бөгөөс хүмүүст чи зүгээр л хэрэглээд хаясан хог шиг харагдах, мэдрэгдэх болно гээд бодоод үз дээ. Жишээ нь: Эхнэр нь нөхрөө хүндлэхгүй бусад хүмүүсийн дэргэд үргэлж доош нь хийх, чамлах, өөрийгөө хүндэлхгүй үг, үйлдэл гаргах зэрэг явдал зөндөө байдаг. Энэ нь тэрхүү хүмүүсийн хооронд үнэ цэнэ гээч юм байхгүйг илтгэж байгаа юм. Мөн удирдлагынхаа итгэлийг алдах, хүний чандлан хэлсэн нууцыг бусдад задруулах нь үнэ цэнээ алдсан хэрэг мөнөөс мөн билээ.

Үнэ цэнээ алдахгүй үлдсэн хэн бүхэн сууриндаа бат зогсож, хэзээ ч ганхахгүй, гундахгүй, хэзээд бусдын хүндэтгэлийг хүлээн, хайрлагдаж амьдрах болно. Бусдад үнэ цэнээ алдсан үйлдэл гаргах, сэтгэгдэл төрүүлэх нь өөрөө маш хор уршиг ихтэй бөгөөд түүний оронд огт үйлдэл хийхгүй байх нь өөрөө үнэ цэнийг бий болгож буй үйлдэл юм.

Иймээс ямар ч харилцаанд, ямарч нөхцөл байдалд үнэ цэнээ алдалгүй байх нь дээр биш гэж үү.

--

--

GaakiGaaki
GaakiGaaki

Written by GaakiGaaki

Би ном унших, түүнийхээ дагуу тэмдэглэл хөтлөх мөн хувь хүний хөгжилтэй холбоотой бичвэр бичих дуртай. Та бүхэн миний бичвэрүүдтэй цуг байгаарай. :)

No responses yet