Өглөөний хүн.

GaakiGaaki
2 min readOct 21, 2020

--

“Өглөөний нойр бол хүний амьдралын хамгийн том зарлага юм “ Д.Карнеги.

Байгаль хүнд өдөрт 24 цагаас илүү хугацааг өгдөггүй. Хэн бүхэнд энэ нь адил тэгш үйлчилнэ. Хүнд тэнцүүхэн зөв шударгаар заяаж хуваагдсан баялаг бол зөвхөн цаг билээ.

Эрүүл саруул амьдралаа хадгалахын тулд бидний амьдралын дадал зуршлууд дундаас хамгийн чухал хүчин зүйлүүд бол нойр, биеийн тамирын дасгал, хоол тэжээл юм. Энэ 3 зүйл дээр анхаарч чадвал эрүүл саруул, урт удаан наслах болно. Өглөөний цайгаа заавал уух хэрэгтэй. Өдөрт иддэг 3 удаагийн хоолноос хамгийн чухал нь Өглөөний цай юм. Өглөө идсэн хоол хүнс тэр өдрийн эрч хүч, ялангуяа тархины үйл ажиллагаанд их хэмжээгээр нөлөөлдөг. Өдрийн турш хэрэгтэй эрч хүчний ихэнхи хэсгийг өглөөд цэнэглэдэг гэдгийг санах хэрэгтэй.

Өглөөний хүн өдрийг захиран зарцуулж чадах ба тийнхүү өдөр болгоныг захиран жолооддог хүн амьдралдаа эзэн болж чадах нь гарцаагүй. Өглөөний хүн заавал амжилтад хүрдэг. Эрт босох нь амжилтад хүрэх хамгийн чухал хүчин зүйл мөн.

Өглөөний хүн болон өөрчлөгдөх нь таныг бүрэн өөрчилж, ирээдүйд ололт амжилтыг авчирч өгнө гэдгийг бүрэн ойлгож ухамсарлах хэрэгтэй. Өглөөний хүн болно гэдгийг өөрөөр хэлбэл цагт баригдсан амьдралаас “ЦАГИЙГ ЗАХИРАН ЗАРЦУУЛАГЧ АМЬДРАЛ” руу шилжихийг хэлнэ. Өдөрт 24 цаг л байдаг, амьдрал ч мөн хэмжээ хязгаартай. Өөрийгөө хөгжүүлэхдээ өглөөний цагийг ашигла.

Өглөөний амьдрал бол амьдралын зорилгын төлөөх тэмүүллийн эхлэл тул нүдээ нээвэл шууд босоорой . Өглөө үүр цайхтай зэрэгцэн босвол эх байгальтай нэгэн хэмнэлд орж болно. Энэхүү хэмнэлд орно гэдэг хамгийн чухал зүйл юм. /Өглөөний хүн ном/-оос.

Та нар минь өглөө эрт босохоосоо залхуурсаар л байна уу? Босож чадахгүй гэж бодон шантарсаар л байна уу? Өглөө эрт босохын 6 ашиг тусыг таньд хүргэвэл бодол чинь жаахан ч болсон өөрчлөгдөх болов уу?

1. Хийх ажлын жагсаалтаа цэгцтэйхэн, тайвнаар гаргаж чадна.

2. Цагийн хуваариа дэс дараалалтай хийж чадна.

3. Биеэ гоё болгох галбиржуулах дасгалуудыг хийх цаг зав гарна.

4. Хүнд өглөөний цай ямар гэдгийг дээр хэлсэн тул өглөөний цайнаас л хүн өөрт хэрэгцээтэй хамгийн чухал амин дэмүүдийг олж авдаг байна. Өглөөний цайгаа уух ч цаг гаргаж чадна.

5. Амжилтад хүрсэн хүмүүс дандаа өглөөний хүмүүс байдаг гэдгийг мартаж болохгүй.

6. Хүн бүрээс 2 алхмын урд алхах болно.

Одоо Бодол тань жаахан ч гэсэн өөрчлөгдсөн үү?

Танд одоо мянган лан алт өгсөн ч сольж боломгүй цаг гэгч баялаг оногдсон байна.

Амжилт хүсье. :)

--

--

GaakiGaaki
GaakiGaaki

Written by GaakiGaaki

Би ном унших, түүнийхээ дагуу тэмдэглэл хөтлөх мөн хувь хүний хөгжилтэй холбоотой бичвэр бичих дуртай. Та бүхэн миний бичвэрүүдтэй цуг байгаарай. :)

No responses yet